Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэчлэлийн засгийн газар 3,1 тэрбумаар 12 автомашин худалдан авчээ

Б.Даваатогтох, Өдрийн шуудан
2014 оны 6 сарын 27
Өдрийн шуудан
Зураг зураг

Жийп унаагүй л бол дарга биш гэдэг үг бий. Ёстой л үнэн үг.

Нэг байгууллагын даргаар ч юм уу, орлогчоор, аль эсвэл газар, хэлтсийн даргаар томилогдмогц хамгийн түрүүлж шуурхайлан авдаг арга хэмжээ нь автомашинаа сайжруулах гэж хэлэхэд хилсдэхгүй. Нэг агентлаг л гэхэд даргаас гадна орлогчтой. Тэд бүгд жийп унана. Унах унахдаа бүр “Ланд 200” юм уу “Лексус 570”, “Бенз” гээд л хамгийн үнэтэй бас томоос нь шилж унадаг. Гэхдээ ганц машин унадаг “гурай” дарга ч цөөн.

Шатахуун бага зарцуулах нэрээр хотод жижиг тэрэг унах ч хөдөө явахад хэрэгтэй хэмээн том жийп авна. Ийнхүү төсвийн мөнгөөр том, жижиг гэсэн хоёр автомашин авсан эрхэм зэрэг унах боломжгүй учир нэгээр нь эхнэр, аль эсвэл хүүхдүүдээ эрхлүүлдэг жишиг тогтоод удаж байгаа. Дарга нарын энэ хэтэрсэн тансаглалыг олон жилийн туршид ярьж, шүүмжилж байгаа боловч засч залруулдаг Засгийн газар нэг ч алга.

Харин эдийн засаг элэг дөрвөөрөө мөлхөж, бүсээ чангалах горимд ард түмнээ шилжүүлээд байгаа энэ цаг үед төсвийн мөнгөөр тансаглаж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудыг эхнээс нь ил болгож, хэмнэлтийн бодлого руу шилжүүлэхээр шийдэв бололтой. Юутай ч эхний ээлжинд Аудитын ерөнхий газраас шалгалт хийж албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалтад багтаагүй хэрнээ тусгай унаагаар тансаглаж буй 222 албан хаагчийг энэ Засгийн газар эрхлүүлж байгааг илчиллээ.

Ер нь манай улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллагад нийтдээ 97 тэрбум 385 сая төгрөгийн үнэ бүхий 3299 автомашин данстай байдаг бөгөөд 2013 оны автомашины ашиглалтын зардалд 19 тэрбум 710 сая төгрөг зарцуулсан байна.

Үүнээс зөвхөн шатахуунд 13 тэрбум 294 саяыг үрсэн бөгөөд энэ нь сүүлийн гурван жилд өндөр үнэтэй, шатахуун зарцуулалт ихтэй автомашин олныг худалдан авсантай холбоотойг холбогдох байгууллага нь тогтоожээ.

Жилд дунджаар нэг автомашин 3889 литр шатахуун зарцуулдаг байна. Гэтэл сүүлийн жилүүдэд төрийн байгууллага автомашин худалдан авах нь эрс нэмэгдсэн байна.

Сүүлийн гурван жилд л гэхэд нийтдээ 197 автомашинаар төрийнхөн парк шинэчлэлт хийжээ. 2011 он буюу MAH, АН хамтарч засаг барьж байх үед гурван тэрбум гаруй төгрөгийг машин худалдан авахад зарцуулсан бол Шинэчлэлийн Засгийн газар 2013 онд энэ мөнгөний дүнг гурав дахин нэмэгдүүлж, есөн тэрбум 250 саяар машины ченжүүдийг тэтгэжээ.

Тэднээс хамгийн бийлэгжүү гэж хэлж болох нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга бөгөөд тэрбээр өөрийн багцаасаа гурван тэрбум гаруй төгрөг гаргаж 38 автомашин худалдан авсан бол түүний араас Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав орж байна. Тэрбээр прокурорын байгууллагадаа 20 шинэ машин авчээ.

Гадаад харилцааны сайд Л.Болд автомашины тоогоо 17-гоор нэмсэн нь шалгалтаар илэрчээ. Харин төсвийн мөнгийг төмөр хүлэг болгоогүй сайн сайдаар Эрчим хүчний М.Сономпил тодров.

Гэхдээ түүний авсан ганц машин нь 180 сая төгрөг “залгижээ”.

Н Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш хоёр жил хүрэхгүй хугацаанд хоёр тэрбум 356 сая төгрөгийг автомашин худалдаж авахад зарцуулжээ. Өнгөрсөн жил л гэхэд 777 сая төгрөгөөр автомашин авсан. Авсан машиных нь нэг бүрийн үнэ ч чамгүй өндөр.

Нийтдээ 12 машиныг гурван тэрбум 133 саяар худалдан авсан гэхээр нэг машины үнэ дор хаяж 200 гаруй сая төгрөг болж таараад буй юм. Гэтэл үүнтэй бараг адил хэмжээтэй мөнгөөр Шүүхийн ерөнхий зөвлөл 38 автомашин худалдаж авсан байдаг. Тэгэхээр Засгийн газрын түшмэлүүд хэр тансаглаж байгааг түвэггүй анзаарч болох юм. Өртөг өндөртэй, чамин автомашинаар гангарсныг Аудитын газрын хийсэн шалгалтын дүн илтгэж байна.

Угтаа бол ард түмэн Шинэчлэлийн Засгийн газраас хэмнэлтийн шинэ эрин үеийг хүлээж байсан. Учир энэ танхимд төсвийн мөнгийг хэмнэж, дарга нарыг үнэтэй том жийпнээс татгалзахыг уриалан, ард түмэнд таалагдсан Л.Гантөмөр сайд байгаа. Тэрбээр “Надад “Louis Vuitton”-ы тэлээ, "Gucce-гийн цүнх, “Ргаdо”-гийн цаг гэх мэт тансаг эдлэл байхгүй. Та харж байгаа байх.

Би хуруундаа бөгжгүй, цаггүй, энгийн “Nokia” маркийн гар утас барьдаг. Ингээд л амьдрал хэвийн үргэлжлэх ёстой. Нөгөө талдаа тодорхой орлого бидэнд бий. Үүнийг зөв зүйлд, ялангуяа хүүхдүүдээ зөв хүн болгон төлөвшүүлэхэд харамгүй зарцуулах ёстой” хэмээн ярихыг нь олон хүн сонссон. Тиймээс хэмнэгч сайдыг жинхэнэ утгаараа төрийн, төсвийн мөнгийг хэмнэж ажиллаж болдог юм гэдгийг батлах байх хэмээн хүлээж байсан. Гэвч тэр нь ердөө сонгогчдыг татах шоу байжээ.

Төрийн байгууллагуудын худалдан авсан нэг бүрийн үнэ нь 82.6 сая төгрөгөөс дээш үнэтэй суудлын автомашины тайлан

#

Байгууллагын нэр

Марк

Огноо / үнэ(сая.төгрөг)

     

2011 он

2012 он

2013

1

Улсын Дээд Шүүх

Lexus-460

 

174.7

 

Lexus-570

 

 

174.7

2

Шүүхийн еренхий зөвлөл

Lexus 570

 

 

208.8

Land criuser 200

 

 

109.5

3

Авлигатай тэмцэх гэззр

Nissan Patrol

 

 

90 0

4

Тагнуулын Еренхий гззар

Mercedes Benz

 

106.2

 

Land cruiser 200

 

 

139.0

5

Төрийн тусгай хамгаалалтын газар

Mercedes Benz

 

709.0

 

Lexus 570

 

207. 9

 

Land cruiser 200

 

 

159.6

6

Онцгой байдлын ерөнхий газар

Land cruiser 200

 

 

95.3

Land 78

 

100.0

 

7

Цэвэр агаар сан

Nissan Patrol

 

 

100.7

8

Гадаад хэргийн яам

Toyota Alphard

 

119.0

 

Mercedes Benz

 

 

123.3

Land cruiser 200

 

112.3

 

9

Гаалийн еренхий газар

Land Cruiser 200

120.0

 

 

Mercedes Benz

98.6

 

 

10

Сангийн яам

Nissan patrol

 

115.0

 

11

Цагдаагын ерөнхий газар автобааз

Land cruiser 200

 

 

146.3

12

Цагдаагын ерөнхий газар

Land cruiser 200

 

91.9

 

13

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Land 78

 

 

117.0

14

Барилга хот байгуулалтын яам

Land cruiser 200

 

99.9

168.0

15

Газрын харилцаа. геодези, зураг зүйн газар

Land cruiser 200

 

 

126.9

16

Зэвсэгт хүчний жанжин штаб

Lexus 570

170.0

 

 

Land cruiser 200

100.0

 

 

17

Иргэний нисэхийн ерөнхий газар

Nissan infiniti QX56

 

169.8

 

Land cruiser 200

 

 

118.0

18

Соёл, спорт аялал жуулчлалын яам

Land cruiser 200

 

142.5

158.8

19

Газрын тосны газар

Lexus 570

 

176.9

 

Land cruiser 76

 

 

86.1

Land cruiser 200

 

165.2

134.0

Land Rover

89.9

 

 

Land cruiser 200

 

104.2

 

Ford Expedition

 

 

125.9

20

Ашигт малтмалын газар

Land cruiser 200

82.6

 

 

21

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам

Land cruiser 76

 

 

87.2

Lexus 570

 

 

179.5

Land cruiser 200

 

 

129.0

22

Мал эмнэлэг, үржлийи газар

Land cruiser 200

 

103.5

 

23

Тариалан эрхлэлтийг дэмжих сан

Land cruiser 200

 

 

166.5

24

Хөдөлмөрийн яамны аппарат

Land cruiser 200

88.5

 

 

Lexus 570

 

199.5

 

25

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

Land cruiser 200

 

 

161.0

26

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам

Nissan Patrol

126.0

 

 

Lexus 570

 

198.0

 

27

Нийгмийн даатгалын еренхий газар

Land criuser 200

 

 

152.0

28

Хүүхдийн төлөө үндэсний газар

Land cruiser 200

 

 

159.8

29

Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар

Land cruiser 200

86.0

 

 

30

Шинжлэх ухааны их сургууль

Land cruiser 200

 

140.7

 

31

Хөдөө аж ахуйн их сургууль

Land cruiser 200

94.8

 

 

Land cruiser 200

 

122.8

 

32

Их сургуулиудын харьяа ашиглалтын өмнөх захиргаа

Land cruiser 200

 

 

130.0

33

"Ээлт өргөө" Улсын үйлдвэрийн газар

Nissan Patrol

 

 

96.8

Land cruiser 105

 

74.0

 

34

Эдийн засгийн хөгжлийн яамны аппарат

Mercedes Benz

 

 

140.2

Land cruiser 200

 

74 1

 

35

Эрчим хүчний яамны аппарат

Lexus 570

 

 

179.5

 

Зураг