Сүүлийн үед Өмнөд Хятадын тэнгис дэх хилийн маргаан хурцдаад байгаа билээ.
БНХАУ энэ бүс нутгийн зарим арлуудыг өөрийн газар нутаг гэж зарласнаар Вьетнам, Филиппин улсуудтай зөрчилдөж, бүр хүч хэрэглэх хэмжээнд хүрээд байна.
Тэгвэл БНХАУ анх удаагаа энэ бүс нутгийг хамруулсан босоо хэлбэртэй газрын зургаа хэвлэж гаргажээ.
Хятад улс өмнө нь газрын зургаа үргэлж хэвтээ хэлбэртэй гаргадаг байснаа ийнхүү өөрчилсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!