ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна!

Г.Номин, iKon.mn
2014 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.

Онцгой байдлын ерөнхий газраас Олон жилийн дундажаас давж үерлэсэн голуудыг нэрлэлээ.

  • Хангайн нурууны өврийн Тээл
  • Хомын хоолой
  • Алтай нуруунаас эхтэй Буянт
  • Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-20 см
  • Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн
  • Үүр
  • Шишхэд
  • Хангайн нуруунаас усжих Идэр
  • Чулуут
  • Урдтамир
  • Буянт
  • Хожуул
  • Завхан
  • Байдраг
  • Онги
  • Хэнтийн нурууны баруун хажуугийн Шарын гол
  • Ерөө
  • Туул
  • Зүүн хажуугийн Хурх
  • Балж
  • Хэрлэн
  • Халх гол болон Алтайн нурууны Ховд
  • Буянт
  • Сагсай
  • Долооннуур
  • Хархираа
  • Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд олон жилийн дундаж түвшинг 20-60 см тус тус давсан байна.

Иймээс хур тунадас их орж үерийн түвшинд хүрч байгаа гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг шар усны үерээс урьдчилан сэргийлэх, болгоомжлох, баталгаатай зам, гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангах,  жолооч, зорчигчид анхаарал сэрэмжтэй байхыг  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөж байна.

Мөн иргэд тээврийн хэрэгслийн жолооч нарт ашиглалтын шаардлага хангахгүй болсон, эвдрэлтэй гүүр, замын байгууламжийн талаарх мэдээллийг тухайн орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч хамтран ажиллахыг тус байгууллагуудын зүгээс уриаллаа.

Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвтэй ЭНД дарж танилцана уу 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг