УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш 20 жил болсон боловч уг хуулийн хэрэгжилт хангалтгүй, аливаа хот, тосгон бие даан хөгжих боломжгүй, өөрийн онцлогт тохирсон дүрэм журамгүй явсаар ирсэн байна.
Иймд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг олон улсын туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн, харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь:
1. Хот, тосгон нь өөрийн дүрэмтэй байх, дүрмийг оршин суугчид баталдаг болох.
2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох нийслэл, дүүрэг дэх хотод улсын болон нийслэлийн зэрэглэл тогтоох
Энэ хууль батлагдсанаар хот, тосгоны оршин суугчид өөрийн дүрмээ боловсруулан батлан дагаж мөрдөх болно гэж төсөл санаачлагч үзжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!