“Изинис Эйрвэйз” ХХК үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосонтой холбогдуулаад ЗТЯ, ИНЕГ-аас ажлын хэсэг гарч, шуурхай арга хэмжээ авсны үрээр тус агаарын тээвэрлэгчийн нислэг үйлдэж байсан чиглэлүүдэд нислэг хэвийн үргэлжилж байна.
“Изинис Эйрвэйз” агаарын тээвэрлэгчийн нислэг үйлдэж байсан чиглэлүүдэд өнөөдрийг хүртэл түр зуурын зохицуулалт хийж, “Аэрмонголиа”, “Хүннү эйр” агаарын тээвэрлэгчдэд хуваан нислэг үйлдүүлж байсан юм.
Харин ИНЕГ-ын Агаарын навигацийн үйлчилгээний газар/АНҮГ/-аас зургаадугаар сарын 02-ноос аравдугаар сарын 25-ныг хүртэлх нислэгийн тогтмол хуваарийг батлан гаргалаа.
“Ингэснээр үйл ажиллагаагаа зогсоосон авиакомпаниар үйлчлүүлж байсан иргэдэд ямар нэгэн хүндрэл учрахгүй, бүх нислэгүүд хэвийн горимдоо орж, нислэг хэвийн үргэлжлэх болно” гэдгийг ЗТЯ-ны ажлын хэсэгт орж ажилласан, ИНЕГ-ын АНҮГ-ын дарга П.Ганболд онцоллоо.
Тус ажлын хэсгийнхэн идэвхитэй ажиллаж, “Изинис” авиакомпанид захиалга өгсөн байсан 1800-аад зорчигчийн 8-аас бусдынх нь нислэгийг зохицуулсан байна.
ИНЕГ-аас бусад агаарын тээвэрлэгчдэд ч орон нутагт нислэг үйлдэх талаар санал тавьсан бөгөөд “МИАТ” компани Ховд болон Оюутолгой нисэх буудал руу Боинг 737 онгоцоор нислэг үйлдэх боломжтой гэсэн хариу ирүүлжээ.
Дотоодын хоёр агаарын тээвэрлэгчийн орон нутгийн 12 чиглэлийн нислэгийн хуваарийг танилцуулбал:
№ |
Чиглэл |
Агаарын тээвэрлэгч |
Өдөр |
Давтамж /Долоо хоногоор/ |
Агаарын хөлгийн маяг |
---|---|---|---|---|---|
|
Баян-Өлгий |
Аэромонголиа |
2,3,4,6,7 |
5 |
Fokker-50 |
|
|
Хүннү Эйр |
2,4,6 |
3 |
|
|
|
2,4,6 |
3 |
||
|
|
1,3,5,6 |
4 |
||
|
Завхан /Доной/ |
Аэромонголиа |
1,5 |
2 |
|
Хүннү Эйр |
2,4,6,7 |
4 |
|||
|
|
Аэромонголиа |
2,4,6 |
3 |
|
Хүннү Эйр |
1,3,5 |
3 |
Fokker-50, А319 |
||
|
Хөвсгөл /Мөрөн/ |
Аэромонголиа |
1,2,3,4,5,6,7 |
7 |
Fokker-50 |
Хүннү Эйр |
1,2,3,4,5,6,7 |
7 |
|||
|
Өмнөговь /Даланзадгад/ |
Аэромонголиа |
1,2,3,4,5,6,7 |
8 |
|
Хүннү Эйр |
1,2,3,4,5,6,7 |
14 |
|||
|
|
Аэромонголиа |
2,4,6 |
3 |
|
Хүннү Эйр |
1,3,5 |
3 |
|||
|
|
Аэромонголиа |
2,3,5,6,7 |
5 |
|
|
|
2,4,6 |
3 |
||
|
|
1,5 |
2 |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!