Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

А.Мөрөн “Сатун Юнайтед” руу зээллэгээр явлаа

Б.Зүчи, Өдрийн шуудан
2014 оны 6 сарын 4
Өдрийн шуудан
Зураг зураг
А.Мөрөн “Сатун Юнайтед” руу зээллэгээр явлаа

Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн Тайландын нэгдүгээр дивизионы “Краби” клубт хүчин зүтгэж байгаа билээ.

Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн Тайландын нэгдүгээр дивизионд ердөө хоёр тоглолт хийгээд байна. Тиймээс багийн удирдлага А.Мөрөнг саяхнаас “Сатун Юнайтед” клубт зээлээр тоглуулахаар болжээ.

Түүний менежер Такаши Моримото “Дасгалжуулагч нь түүнд итгэл хүлээлгэхгүй байгаа учир түүнд өөрийгөө харуулах боломж олдсонгүй. Багийн мэдүүлгийн гадна үлдэх тохиолдол ч цөөнгүй байсан.

Тиймээс Монголын хамгийн шилдэг хөлбөмбөгчин А.Мөрөн өөр баг руу шилжиж, илүү удаан хугацааг талбайд өнгөрүүлж, олон гоол оруулах болно.

Ингэж чадвал өөр олон багийн хараанд өртөх боломжтой” хэмээсэн байна.

А.Мөрөнгийн хүчин зүтгэх “Сатун Юнайтед” клубийн хувьд Тайландын хоёрдугаар лигийг тэргүүлж байгаа аж.

 

Зураг