Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Railbus" Толгойтоос Амгалан хүрэхдээ НАЙМАН байршилд зогсоно

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Төмөр замын RAILBUS-ыг Амгалан-Толгойтын чиглэлд 6-р сарын 6-наас эхлэн үйлчилгээнд оруулахаар төлөвлөөд байна.

Энэ дагуу ОХУ-ын “Трансмаш холдинг” компаний РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг нийслэлчүүд хүлээн авсан.

РА-2 маягийн “Railbus” нь 136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван  удаа, хос замтай үед өдөрт зургаан  удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм.

Төлөвлөж байгаагаар өглөө, өдөр, орой нийт 5 удаагийн тээвэрлэлт хийж Толгойтоос-Амгалан хүрэхдээ

  • Таван шар
  • Барс-2 захын зүүн тал
  • Вокзал
  • Дундгол
  • Нарантуул
  • Улаанхуран гэсэн байршлуудад зогсоно.

Харин төмөр замын автобусаар иргэдийг зорчуулах үнэ төлбөрийг одоогоор ярилцаж байгаа юм байна. Том хүн, хүүхэд хэдэн төгрөгөөр зорчих вэ гэдгийг хараахан тогтоогүй байна.

Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Railbuss-ийн шинээр байгуулж байгаа зогсоолуудад явган зам, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэлээ тохижилтийн ажлыг цогцоор нь хийж эхлээд байна.

Мөн Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар Толгойт Амгалан хоорондын төмөр замын аюултай бүсийг хашаажуулж, төмөр зам орчмын хорооллыг дуу чимээнээс тусгаарлах ажлыг хийх юм.

Нийслэлээс  дөрвөн байршилд шинээр нам тавцант зогсоол ашиглалтад оруулах, хуучин нэг зогсоол засварлахад зориулан 300 сая төгрөгийг шийдвэрлэсэн юм.