Хөгжим мэдээллийн Хуур.мн сайт нь өдөр бүр 8.000 орчим хэрэглэгчид 60.000 гаруй дууг Монголын хөгжмийн ертөнцөд болж буй шинэ мэдээ мэдээллийн хамт түгээдэг үндсэн суваг юм.
Тус сайт нь хэрэглэгчийн судалгаа болон сонссон дууны статистик мэдээлэл дээр үндэслэн энэ цаг үед уран бүтээлээрээ тэргүүлж буй хамгийн шилдэг 10-н дууг 7 хоног, сар бүр шалгаруулан, хамгийн үнэн бодит чартыг хамгийн олон сонсогчтой радионууд болох Улаанбаатар радио 102.5, P3 радио 100.9, Их Монгол фм 99.7, Авто радио 105.5 зэрэг радионуудтай хамтран олон нийтэд танилцуулж эхлээд байна.

Чартын дуунуудыг сонсохыг хүсвэл ЭНД дарна уу.
Хуур.мн сайт нь дуу хөгжим, мэдээ мэдээлэл хүргэхийн зэрэгцээ Монголын рок поп, хип хоп, нийтийн дууны урлагийн уран бүтээлчдийн видео клипийг байршуулан дууны үгийн хамт хэрэглэгчиддээ хүргэдгээр онцлог юм.
Мөн тус сайт нь өөрийн албан ёсны Facebook хуудсаар дамжуулан даваа гараг бүрийн 11:00 цагт хэрэглэгчдийнхээ дунд тааварт уралдаан, тэмцээнийг явуулж эхлээд байгаа бөгөөд 7 хоног тутам ялагчиддаа "Өргөө" кино театрын хос тасалбарыг бэлэг болгон өгөх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!