
Хүүхдэд зориулсан зохисгүй агуулгатай номын бизнесийг зогсоох уриалгыг дэвшүүлж, залуучууд ирэх даваа гарагт Чингисийн талбайд 14.00 цагаас тайван жагсаал хийхээр болжээ.
Энэ үйл ажиллагааг “Дэлхийн Энхтайваны Залуучуудын корпус" байгууллагаас зохион байгуулж, МУБИС-ийн Оюутны холбоо дэмжин, тус сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн нэг, хоёрдугаар курсын оюутнууд оролцохоор болсон байна.
Мөн “Ширээний ном” фэйсбүүк группын дэмжигч залуус нэгдэж нийт 200-250 хүн жагсах юм байна.
Тэд зохисгүй агуулгатай хүүхдийн номын бизнесийг зогсоохын тулд эцэг эх, асран хамгаалагч нь гар дээрээс ном худалдаж авахгүй байх, авахаар бол агуулгыг нягталж, хүүхдүүдийнхээ боловсролд анхаарал хандуулцгаая гэсэн уриалгыг дэвшүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!