Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Садар самуун сурталчилсан хүүхдийн номнуудыг шалгаж эхэллээ

Өглөөний сонин
2014 оны 4 сарын 23
MorninigNews.mn

Нийслэлийн цагдаагийн газраас хүүхдэд зориулсан номнуудад шалгалт хий­жээ.

Учир нь хүүхдэд зо­риулсан ном алдаа ихтэй, бүтэхгүй үлгэр, буруу үлгэр дууриалал үзүүлэх зурагтай, тэр байтугай садар самууныг сурталчилсан шинжтэй бол­сон гэж үзэн шалгалт хийсэн байна. 

Энэ удаагийн шалгалтад “Шидэт өнгө” хэвлэх үйлд­вэрээс гаргадаг “Хүүх­дэд зориулсан онигоо” болон “Хүүхдийн хөгжилтэй яриа” цуврал ном оржээ. Эдгээр номонд томчууд ч тоож уншихааргүй архидан согтууралт, садар самуун үг хэллэг гардаг гэж иргэд гомдол гаргасан аж.

Садар самууны тухай хуульд садар самууныг сурталчилсан хэв­лэл, ном зохиол, зураг, кино дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэх, тараах, борлуулахыг хориглоно гэж заасан байдаг. Харин “Хөг­жилтэй цуврал” номыг гурван хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа юм байна. 

Зураг