Анх 20 жилийн өмнө “Бүсгүйн зураг” дуугаа дуулж, тайзнаа гарсан дуучин Л.Байзда ирэх сарын 20, 21-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд ээлжит тоглолтоо хийхээр болжээ.
Монголын соёл урлагийн тайзнаа гарсны 20 жилийн ойдоо зориулсан энэхүү тоглолтод дуучин залуу хит болж байсан дуунуудаа эгшиглүүлэхээс гадна, сүүлийн үеийн уран бүтээлүүдээ үзэгчидэд хүргэх аж.
Тус тоглолтод амьд хөгжмийн “Тоник”, “Гурван бүдүүн”, “Fly”, “Sync” зэрэг хамтлаг, дуучид урилгаар оролцох юм байна.
Л.Байздагийн хувьд 20 жилийн турш 100 гаруй бүтээл туурвисан бөгөөд 80 орчмыг нь өөрөө зохиожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!