
Марш тактикийн тэмцээний бэлтгэлийн үеэр цэргийн албан хаагч амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Тавантолгой дахь сургалтын төвд өнгөрсөн мягмар гаригт бэлтгэл хийж байсан 120 дугаар ангийн ахлагч 21 настай Д эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан талаар ар гэрийнхэн нь мэдээлж байгаа.
Харин цагдаагийн байгууллагын эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй байсан байна.
Задлан шинжилгээний эхний дүгнэлтээр үхлийн шалтгаан гадны нөлөөгүй байсан талаар ч мэдээлж байна. Тиймээс нарийвчилсан шинжилгээ хийж суурь өвчтэй байсан эсэхийг тодруулахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!