Украйнд үүсээд буй нөхцөл байдал улам бүр хурцдаж олон хүний амь үрэгдэж байгаатай холбогдуулан тус улсад сурч, ажиллаж буй манай иргэд туйлын сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг ГХЯ-наас сэрэмжлүүлж байна.
Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч монгол оюутнууд суралцаж буй Украйны их дээд сургуулийн удирдлага болон монгол оюутнуудын ахлагч нартай байнга холбоотой ажиллаж байгаа бөгөөд тухайн их дээд сургуулиуд хуваарийнхаа дагуу хичээл, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.
Монгол оюутнууд эх орон руугаа явах асуудал чөлөөтэй хэдий ч нутаг буцах тохиолдолд сургуулийнхаа захиргаанд заавал энэ тухайгаа мэдэгдэх ёстойг аж. Одоогоор тус улсад 200 гаруй монгол иргэд байгаагийн 150 орчим оюутнууд байна.
Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч Х.Болдхуягтай + 380672091071, +380933879037 дугаарын утсаар эсвэл consulmo@nbi.com.ua, h0rl00_b@yahoo.comцахим шуудангаар холбогдож болох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!