Автобусны дөрвөн буудлыг шилжүүлнэ
Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд 18-22 чиглэлийн 260-300 их багтаамжийн автобус зорчдог байна.
Зарим автобусны маршрут давхардсанаас хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, автобусууд буудал руу гүйцэт оролгүй зорчигчоо буулгах зэрэг зөрчил байгаа учраас зогсоолуудыг ээлжлэн зогсоох маягаар зохион байгуулахаар болж эхний ээлжинд 11 зогсоолыг шилжүүлэхээр болсон юм.
Энэ ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн яамны урд тал, Max mall Их дэлгүүрийн баруун тал, Баруун дөрвөн зам, Улсын Их дэлгүүрийн баруун урд /замын урд талд/ зэрэг байршлуудад автобусны зогсоол хийхээр “Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ ажлаа эхлүүлжээ.
Ирэх долоо хоногийн Даваа гарагт эдгээр зогсоолуудын ажлыг бүрэн дуусгах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

