Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

П.Шүүдэрцэцэг: Би гоо сайхны хагалгаанд ороогүй шүү

Ч.Гантулга
2014 оны 5 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

“Утасны анд”-аар мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгтэй холбогдлоо.

-Сайн уу Шүүдэрээ. Өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа чамд ч гэсэн өдрийн мэнд хүргэе.

-Хаана байгаа юм бэ. Их шуугиантай сонсогдож байна?

-Сургууль дээрээ байна. Хичээл завсар­лачихаад л.

-Удахгүй төгсөх байх аа?

-Дараа жил төгсөнө. Хичээлийн жил дуусч байгаа учраас шалгалт, шүүлэг гээд зав муутай байна шүү.

-Ойрд шинэ уран бүтээлд тоглож байна уу?

-Хэд хэдэн санал ирсэн. Гэхдээ зав гарахгүй юм. Сургууль амрахаар тоглох байх. Одоогоор хичээлээс өөр юм бодох тэнхэл алга.

-Найз залуу тань сайн биз дээ. Та хоёр яаж танилцсан юм бэ?

-25 дугаар суваг телевизийн шоунд оролцож байхдаа танилцсан. 2012 оны арванхоёрдугаар сар байсан юм. Үерхээд жил гаран болж байна.

-Юу нь таалагдсан бэ. Шүүдэрээгийн мөрөөдлийн залуу мөн болов уу?

-Манай хүн их зөөлөн сэтгэлтэй. Ямарваа асуудал гарахад намайг үргэлж зөөллөж, тайтгаруулдаг юм. Тэр зан нь таалагддаг шүү. Мөн хажууд нь байхад түшигтэй, намайг ойлгодог, дэмждэг. Түүнд минь намайг татах олон шалтгаан бий.

-Тэгвэл та эрчүүдэд хэр шалгуур тавьдаг вэ?

-Шалгуур гэхээсээ илүү мэдрэмжтэй эрчүүд таалагддаг. Цаг үеэ, намайг мэдэрч чаддаг байвал боллоо. Мөн халамжтай эр хүнд дургүй бүсгүй гэж байдаггүй байх. Надад нэг хүсэл байдаг юм. Тэр нь эрчүүд бүхэн ээжийгээ чин сэтгэлээсээ хайрладаг байгаасай. Эх хүн гэдэг энэ хорвоогийн эхлэл шүү дээ.

П.Шүүдэрцэцэг: Эрчүүд бүхэн ээжийгээ чин сэтгэлээсээ хайрладаг байгаасай.

-Таны хувьд шүүмжлэлд нэлээд өртдөг. Хамгийн сүүлд бүжиглэж байгаа бичлэг чинь цацагдсан санагдаж байна?

-Кино зураг авалтын үеэр л сахилгагүйтсэн юм. Сүртэй бичлэг биш шүү дээ. Дараагийн зургаа хүлээх зуураа яагаад бүжиглэж, цагийг хөгжилтэй өнгөрөөж болохгүй гэж.

-Бас хамраа өмөөрч шүлэг бичсэн байх аа?

-Миний байгаа зүйлийг элдвээр гуйвуулж бичээд байхаар нь өмөөрсөн юм. Би гоо сайхны хагалгаанд ороогүй шүү дээ.

-Одоо зуны улирал болж байна. Энэ улиралд арьсаа яаж арчилдаг вэ?

-Бүсгүй хүн дотроосоо гэрэлтвэл үзэсгэлэнтэй харагддаг гэдэг дээ. Би тэр болгон салонд орж арьсаа арчлаад байж чаддаггүй. Тиймээс гэрийн аргаар арьсаа цэвэрлэж, иллэг хийдэг.

-Ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

-Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн тохирдог юм. Гэхдээ үргэлж нэг төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Аль болох солихыг хүсдэг.

Зураг