ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 5 сарын 8
iKon.MN

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Хүүхдийн байгууллагад ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа үе үеийн төлөөллүүд цуглаж, их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөсөн юм.

Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй аж.

Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхний олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихэд анхааран ажилладаг байжээ.

Монголын хүүхдийн байгууллага нь,

  • 1925-1940 онуудад Монголын пионерийн байгууллагын төв товчоо
  • 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн байгууллагын төв зөвлөл
  • 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар нэртэйгээр ажиллаж байна.

Дашрамд дурдахад, ирэх 2015 онд Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиох бөгөөд энэхүү ойг угтан олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа тухай ХТҮГ-ын дарга И.Нарантуяа хэлсэн юм.