Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Цэрэг татлага Баасан гарагт эхэлнэ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан. 

Харин цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 05 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

НЗДТГ-ын Цэргийн штабын дэд дарга, Хурандаа Ц.Анхбаярын мэдээлснээр “Ээлжит цэрэг татлагын ажлыг эрхлэн явуулах “Цэрэг татлагын товчоо”-г дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга удирдаж байна.

Өнөөдрийн байдлаар цэрэг татлагын ажлыг явуулах бэлтгэл хангагдсан. Хуваарийн дагуу 05 дугаар сарын 08-нд дүүргүүдийн цэрэг татлага явуулах байр бэлэн болно.

Харин зарлан дуудах хуудас тараах ажил 93,1 хувьтай байна”.

Цэргийн албан тэнцүүлэх зааврын дагуу шалгуур хангасан иргэдийг

  • 05 дугаар 09-ний 19:00 цагт Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цэргийн анги руу
  • 10-нд Орхон, Зүүнбаяны цэргийн анги руу тээвэрлэнэ.