Тэтгэвэрт гарахынхаа өмнөхөн буюу 13 жилийн өмнө Тацуо Хориучи гуай ямар нэгэн шинэ зүйл сурахаар шийдсэн байна. Тэрээр одоо 73 настай. Тэгээд компьютер дээр зураг зурж сурахаар шийджээ.
Компьютер худалдаж аваад, зургийн програм худалдаж авах гэтэл их үнэтэй байсан байна. Тиймээс бэлэн байсан Microsoft Excel програмын график боломжийг ашиглан уран бүтээлээ туурвих санаа тѳржээ.
Сонирхолтой нь тэрээр амьдралынхаа туршид Excel огт ашиглаж байгаагүй гэнэ.
Харин хүмүүсийн хийсэн график бүхий баримт бичгүүдийг харж байжээ.
Үүнээсээ өмнө тэр Microsoft Paint, Word зэрэг програмуудыг туршиж үзсэн боловч Excel илүү таалагджээ.
Түүний уран бүтээлүүд анх 2006 онд "Excel Autoshape Art Contest" уралдаанд оролцсоноор нийтэд танигдаж эхэлсэн байна. Тэр уралдаанд бүтээлүүд нь бусдаас хол тасархай түрүүлж нэгдүгээр байр эзэлсэн гэнэ. Түүгээр ч барахгүй орон нутгийн "Gunma Museum of Art" музей бүтээлүүдийг нь хүдалдаж авсан ажээ.
Эдгээр бүтээлүүд Excel дээр хийсэн гэхэд итгэмгүй. Та зарим Excel файлыг нь татаж үзэх ч боломжтой юм.
Тацуо Хориучийн бүтээлүүдээс
(татах линк http://www.moug.net/img/campaign/2006/a1.zip)
(татах линк http://www.moug.net/img/campaign/2007/a3.zip)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!