ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Амьтны эд, эрхтэн худалдаалдаг иргэдийг шалгаж эхэллээ

Монголын мэдээ
2014 оны 4 сарын 30
Монголын мэдээ
Амьтны эд, эрхтэн худалдаалдаг иргэдийг шалгаж эхэллээ

“Нарантуул” худалдааны төвийн хуучны гэгдэх эд зүйлс худалдаалах хэсэгт сүүлийн үед бөөгийн хэрэгсэл ихээр худалдаалах болжээ.

Бөөгийн хэрэглэл дунд амьтны эд, эрхтэнээр хийсэн хэрэглэл ч цөөнгүй байдаг аж.

Тухайлбал, шонхор шувууны толгой, өд, чоно, үнэг, хярс, зэрэг арав гаруй амьтны арьс, бүргэдийн толгой, савар, өд, цагаан зээр буга, гөрөөс зэрэг амьтны эвэр, туурай зэргийг их хэмжээгээр худалдаалж байгаа юм.

Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид “Нарантуул” олон улсын худалдааны төвд шалгалт явуулж, хууль бус ангийн үс, эд эрхтэн худалдаалдаг иргэдийг саатуулан шалгаж эхэлжээ.

Шалгалттай холбоотойгоор амьтны эд, эрхтэн худалдаалж буй худалдаачид болон хууль бусаар ан ав хийсэн 10 гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн мөрдөн шалгаж байгаа аж.

Зураг