Хамгийн хурдан амьтан гэхээр хүмүүс үчимбэр буюу улаан ирвэсийг нэрлэдэг. Тэгвэл биений урттайгаа харьцуулахад хамгийн их хурдалдаг амьтныг саяхан шалгаруулжээ.
Судлаачид Паратарсотомус макропалпис гэгддэг нэгэн төрлийн хувалзыг хуурай газрын хамгийн хурдан амьтнаар өнгөрсөн Ням гарагт зарлалаа.
Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн хурдан амьтан нь секундэд өөрийн биений уртыг 322 дахин үржүүлсэнтэй тэнцүү зам туулдаг.
Хэрвээ хүн секундэд өөрийн уртыг 322 дахин үржүүлсэнтэй тэнцүү зам туулдаг бол цагт 2000 км зам туулна гэсэн үг юм.
Энэ хурдаар гүйсэн хүн дэлхийг 20 хүрэхгүй цагт тойроод ирэхээр үзүүлэлт.
Харин үчимбэр ирвэс нь секундэд 16 биеийн урттай зам туулдаг ажээ.
Амьтдын хурдыг хэмжихдээ өндөр хурдтай камер ашиглаж үр дүнг "Experimental Biology 2014" хурал дээр танилцуулжээ.
Эх сурвалж: Science Magazine
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!