Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

MH370 онгоцны талаар өөр нэг сураг гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Малайзын сураггүй болсон MH370 онгоцыг эрэх ажиллагаа бүтэл муутай байгаа билээ. Эрлийн баг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт далайн мандалд, далайн ёроолд хайгуулууд үргэлжлүүлэн хийсээр байгаа ч одоогоор юу ч илрүүлээгүй байна.

Хар хайрцагныхтай ижил дохиолол илрүүлсэн ч удалгүй тэр нь олдохоо больсон.

Тэгвэл Австралийн хайгуулын GeoResonance компани алдагдсан онгоцыг өөр бүсэд илрүүлсэн байж магадгүй талаар мэдээлэл гарчээ.

Тэднийхээр бол онгоцны сэг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт биш харин хойд зүгт Бенгалын буланд байгаа гэнэ.

Шинэ олдворын байршил

Осолдсон байж болзошгүй бүх талбайд хайгуул хийсний эцэст Бенгалын булан дахь далайн хэсгээс Бойнг 777 онгоцыг үйлдвэрлэхэд ордог химийн бодис илрүүлсэн гэнэ.

GeoResonance компани нь хиймэл дагуулын зураг ашиглан цөмийн цэнэгт хошуу болон шумбагч онгоц илрүүлдэг тусгай технологи эзэмшдэг гэнэ.

Тэд энэ баримтаа MH370-ын эрлийг удирдаж байгаа төвд дөрвөн сарын 15-нд хүргэсэн байна. Малайзын тал тэдний баримтанд анхаарлаа хандуулж эхэлсэн тухай бас мэдээлжээ.

Энэ талаар Австралийн 7News суваг анх мэдээлсэн байна. Эх сурвалжийг дараах видеоноос үзнэ үү.