ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Намайг байлцуулалгүйгээр шийдчихдэг юм байна

М.Санчир
2014 оны 4 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг

АН Р.Бурмаа гишүүнийг “төрхөмд” нь буцаах шийдвэр гарсан. 

АН-ын Хяналтын зөв­лөлийнхөн хуралдаж УИХ-ын гишүүн Р.Бурмааг на­маасаа хөөх шийдвэр гар­гажээ. Учир нь “давхар дээл”-ийн санал хураалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Бат­тулга, Р.Бурмаа, Ж.Бат­зандан, М.Зоригт нар намынхаа эсрэг санал өгсөнтэй холбоотой. 

Гэсэн хэдий ч дээрх дөрвөөс ганц Р.Бурмаа гишүүнийг намаас хөөхөөр шийдвэрлэсэн гэнэ. Өөрөөр хэлбэл тэрбээр ир­гэний хөдөлгөөнөөс тус намд элсэж, УИХ-ын сон­гуульд оролцож бай­сан бол өд­гөө хөөгдөж, төрхөмдөө бу­цахдаа тулаад байгаа нь энэ. 

Тодруулбал Р.Бурмаа УИХ-д намын жагсаалтаар гишүүн болсон. Харин нөгөө гурав нь тойрогт нэр дэв­шиж, ард түмний сонгол­тоор ялалт байгуулсан. Тий­мээс АН-ын Хяналтын ерөнхий хорооны хурлаар Р.Бурмааг намаасаа хөөж, бусдынх нь асуудлыг түр хойшлуулаад байгаа аж. 

Харин Р.Бурмаа ги­шүүний орыг 2012 УИХ-ын сонгуулиар намын жаг­саалтын 11-т бичигдэж бай­сан ХХБ-ын гүйцэтгэх захирал Б.Мэдрээ залгах тухай яриа аль хэдийн олон нийтэд түгээд байна. 

Юутай ч Р.Бурмаа ги­шүүнтэй утсаар хол­богдон дээрх асуудлын талаар тодрууллаа. 

-АН-ын Хяналтын ерөн­хий хороо хуралдаж таныг намаас хөөх шийдвэр гар­гасан гэх юм. Энэ талаар та дуулав уу?

-Хүмүүс ийм мэдээлэл гараад байна гэхээр нь үнэн, худлыг нь мэдэхээр на­мын Хяналтын ерөнхий хорооны гишүүнтэй утсаар холбогдсон. Тэгсэн хөөх шийдвэр гаргасан л гэж байна. 

-Танд өөрт чинь дуул­гаагүй юм уу. Ямар нэгэн байдлаар таны асуудлыг хэлэлцэх гэж байна гэдгээ хэлээгүй гэж үү?

-Хэлж, дуулгаагүй. Уг нь дүрмээр бол ямар нэ­гэн гомдол гарлаа гэхэд түүн­тэй нь танилцуулаад, өөрийг нь байлгадаг. Тэгсэн тэгэл­гүйгээр шийдчихдэг л юм байна. 

Р.Бурмаа: Ямар нэгэн шийдвэрийг гар дээрээ авсан хойно дараа нь хэр­хэхээ ярина. 

-Тэгвэл та өөрийг чинь байлцуулаагүй гэдэг утгаар нь асуудлыг сөргүүлэн та­вих уу?

-Ямартай ч эхлээд шийд­вэрийг нь гар дээрээ авъя. Баасан гарагийн орой, ажил тарснаас хойш гар­гасан шийдвэр бо­лол­той. Амралтын өдрүүд таа­раад бичгээр ирсэн зүйл алга. Тэгэхээр ямар нэгэн шийдвэрийг гар дээрээ авсан хойно дараа нь хэр­хэхээ ярина. 

-Таньтай адил санал өгсөн УИХ-ын гишүүн М.Зоригт, Ж.Батзандан, Х.Бат­тулга нартай хол­богдов уу. Тэдний хувьд асуудал арай өөр юм аа даа?

-Гар дээрээ бичгээр шийд­вэр авсан үед тодорхой мэ­дээлэл өгье.

Зураг