УИХ-ын гишүүн Р.Бурмааг Ардчилсан намаас хөөх шийдвэрийг өнөөдөр тус намын Хяналтын ерөнхий хороо гаргалаа.
АН-ын гишүүний дүрэмд өөрийн намын Засгийн газрыг огцруулах үйлдэл хийсэн тохиолдолд гишүүнийг намаас хөөх агуулгатай заалт байдагтай холбоотойгоор Р.Бурмааг ийнхүү намаас хөөж байгаа бололтой.
Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт нарыг тойргоос буюу ард түмнээс сонгогдсон учир одоогоор яах нь тодорхойгүй байна.
Ямартай ч жагсаалтаар УИХ-д сонгогдсон Р.Бурмааг ийнхүү намаас хөөснөөр түүний дараа жагсаж байсан хүн УИХ-ын гишүүн болох нөхцөл байдал үүсч байна.
АН-ын 2012 оны УИХ-ын сонгуульд жагсаалтад Р.Бурмаагийн ард ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ жагсаж байсан билээ.
Гэхдээ Хяналтын Ерөнхий хорооны шийдвэрийг энэ долоо хоногт АН-ын Гүйцэтгэх хороо дахин авч хэлэлцэнэ.
2012 оны УИХ-ын сонгуулийн жагсаалтад нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүдийг эргэн санавал:
1. Н.Алтанхуяг
2. З.Энхболд
3. Х.Тэмүүжин
4. Ч.Сайханбилэг
5. Д.Эрдэнэбат
6. Ш.Түвдэндорж
7. Р.Бурмаа
8. Ц.Баярсайхан
9. Р.Гончигдорж
10. М.Батчимэг
11. Б.Мэдрээ
12. Л.Гансүх
13. Б.Ургамалцэцэг
14. А.Гансүх
15. Г.Байгальмаа
16. П.Ганхуяг
17. Х.Батырбек
18. Р.Эрдэнэбүрэн
19. З.Нарантуяа
20. Ж.Батболд
21. С.Сувдаа
22. Л.Пүрэвсүрэн
23. Ц.Энхтуяа
24. Б.Баттүвшин
25. Д.Үүрийнтуяа
26. Б.Батбилэг
27. Ц.Оюундарь
28. Б.Ариунболд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!