Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

В.И.Лениний "хувьсгалч" эшлэлүүд

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Октябрийн хувьсгалын удирдагч, 20 дугаар зуунд дэлхийг хоёр хуваасан Владимир Илич Лениний төрсөн өдөр.

Түүний эшлэлүүдээс хувьсгалч, түрэмгий, увайгүй зан үнэртэнэ.

 

"Хөрөнгөтнүүдийг няц дарах арга бол татвар, инфляци гэсэн хоёр чулууны завсар хийж тээрэмдэх"

 

"Фашизм бол ялзарсан капитализм"

 

"Бидэнд 8 настай хүүхэд өгвөл бид түүнийг мөнхийн большевик болгож чадна"

 

"Дурын тогооч улсыг удирдаж чаддаг байх ёстой"

 

"Надад хүүхдүүдэд багшлах дөрвөн жил өг, тэгвэл миний заасныг тэдний тархинаас хэн ч арчиж чадахгүй"

 

"Эрх чөлөө бол ховор чамин юм, тиймээс бага багаар өгөх хэрэгтэй"

 

"Эрх чөлөөгүй газар төр байж болно, харин эрх чөлөөтэй газар төр байх боломжгүй"

 

"Улс төрийн эрх чөлөө хэчнээн их байсан ч олон түмний хэрэгцээг хангаж чадахгүй"

 

"Хангалттай олон хэлсэн худал үг сүүлдээ үнэн болдог"

 

"Буутай нэг хүн буугүй 100 хүнийг удирдаж чадна"

 

"Улс төрд ёс суртахуун байхгүй, харин үр дүн гэж л бий. Хогийн шаарнуудыг бид хогийн шаар учраас л ашигладаг"

 

"Социализмын үед бүгд ээлжээр засаг барих боломжтой, харин дараа нь засаглахыг хэн ч сонирхохоо болино"

 

"Хэрвээ бүх хүн Социализмыг ухамсраараа ойлгож хүлээж авахыг хүлээвэл дор хаяж 500 жил болно"

 

"Заримдаа түүхэнд түлхэлт хэрэг болдог юм"