ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

ХСИС үүсгэн байгуулагдаад 80 дахь жилтэйгээ золголоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад Хууль сахиулахын их сургууль үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэхүү ойн хүрээнд Хууль сахиулахын их сургуулийн нэрэмжит спортын наадам өнөөдрөөс Хууль сахиулах байгууллагуудын дунд эхэллээ.

Уг наадмын үеэр Хууль сахиулахын их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ж.Алтангэрэлгомбод сагсан бөмбөгийн, “Соёмбо” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн хошууч Д.Бямбажавд  хүчний гурван төрөлтийн Олон Улсын хэмжээний мастерийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа.  

Мөн арга хэмжээнд МУГЖ Ганчимэг, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Лхагвасүрэн нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн байна.

Тэмцээнд,

  • Цагдаагийн ерөнхий газар
  • ХСИС
  • Тагнуулын ерөнхий газар
  • Тахарын ерөнхий газар
  • Онцгой байдлын ерөнхий газар
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
  • Хил хамгаалах ерөнхий газар
  • Батлан хамгаалахын их сургууль гээд 28 багийн 300 орчим тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж буй аж.

 “ХСИС-80” спортын наадам гурван өдөр үргэлжлэх бөгөөд медалийн төлөөх тоглолт баасан гарагт болно.