Олон улсын тэмцээний салхийг манай бүсгүйчүүд хагалав
Олон улсын гандбалын холбооны залуучуудын олон улсын тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” спорт ордонд эхэллээ.
Тэмцээнд Монгол, Тайвань, Вьетнам, Макау, Хонгконг, БНАСАУ гэсэн зургаан орны эрэгтэй, эмэгтэй тус бүр таван баг тойргийн журмаар өрсөлдөж байна.
Манай бүсгүйчүүд өнөөдөр Тайванийн багтай хоёр дахь тоглолтоо, харин эрэгтэйчүүд Хонгконгийн багтай эхний тулаанаа хийнэ.
Нээлтийн ёслолд тамирчдаас гадна ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал, Монголын гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Азийн гандболын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн Гульнара Турлиханова тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Тэмцээний эхний өдөр дөрвөн тоглолт болсон бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Вьетнамын шигшээ багтай хүч үзсэн ч аз дутаж хожигдов.
Манай бүсгүйчүүд өнөөдөр Тайванийн багтай хоёр дахь тоглолтоо, харин эрэгтэйчүүд Хонгконгийн багтай эхний тулаанаа хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

