Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Стандарт бус зууx хэрэглэхгүй байхыг зөвлөв

Монголын мэдээ
2014 оны 4 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг
Стандарт бус зууx хэрэглэхгүй байхыг зөвлөв

Өнгөрсөн лхагва гарагт “Монгол шилтгээн” цогцолборын зуух дэлбэрч гурван хүн гэмтэж бэртсэн ноцтой осол гарсан.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гачуурт тосгонд “Монгол шилтгээн” цогцолборын гол барилгын гадна бохир усны шугамын мөсийг гэсгээх зорилгоор ашиглаж байсан уур үүсгэх зориулалттай бага чадлын зуух дэлбэрсэн юм.

Дээрх зуух нь ямар нэгэн гарал үүслийн баримт бичиг, пайз байхгүй, гар аргаар хийсэн зуух байсан байна.

Түүнчлэн аваарын хавхлаг суурилагдаагүйгээс дэлбэрч зуухны их бие халах гадаргуу задарсан байжээ.

Тиймээс иргэд, аж ахуйн нэгжийг гар аргаар хийгдсэн, стандартын бус зуух, халаалтын төхөөрөмжийг хэрэглэхгүй байхыг МХЕГ-аас зөвлөж байна.

Зураг