Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхбаясгалан “2-р суваг” телевизээ нээлээ

Б.Ану
2014 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хараат бус, ёс зүйтэй, мэргэжлийн телевизийг бүтээх зорилготой “2-р суваг”  телевиз өнөөдөр нээлтээ хийлээ. 

Орчин үеийн иж бүрэн HD технологи бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон  тус телевиз салбартаа “Өөр сэтгэе” уриатайгаар үйл ажиллагаагаа ийнхүү эхлүүлж байна.  Тус телевизийн   гүйцэтгэх захирлаар сэтгүүлч, нийтлэлч  Л.Мөнхбаясгалан, ерөнхий продюсерээр сэтгүүлч Э.Дөлгөөн ажиллахаар боллоо.    

“2-р суваг “ телевиз нь мэдээ мэдээллийн чиглэлээр ажиллах юм байна. Мөн бидний мэдэх “Цензургүй яриа” нэвтрүүлгийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан үзэгчиддээ дахин хүргэх гэж байна.

Нээлтээ хийсэн шинэ өнгө төрхтэй “2-р суваг”  телевизийн эфирээр өнөөдрөөс эхлэн монголчуудыг 20 жилийн тэртээ байлдан дагуулж байсан “Халтар царайт” киног үзэх боломжтой юм байна.          

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.