Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

"RA-2"-ын зогсоол барих 300 сая төгрөгийг нийслэлээс гаргана

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нийслэлээс “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий RA-2 маягийн  RAILBUS-ыг Амгалан-Толгойтын чиглэлд 6-р сарын 6-наас эхлэн үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байгаа.

Эхний ээлжинд явуулах RA-2 маягийн  RAILBUS нь 350-400 хүн зорчих боломжтой.

Нэг замтай үед өдөрт 3 удаа 100 км цагийн хурдтайгаар Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО/

Зогсоолууд

Энэхүү ажлын хүрээнд дөрвөн байршилд шинээр нам тавцант зогсоол ашиглалтад оруулж, хуучин нэг зогсоол засварлахад 300 сая төгрөг шаардлагатай байгаа аж.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж 300 сая төгрөгийг нийслэлээс гаргахаар шийдвэрлэлээ.

Харин “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгээс хотын дундуур  шинээр төмөр зам барих ажлыг 2014-2015 онд 18,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлжээ.

Ингэснээр эхний ээлжийн Хархорин зах-Толгойт өртөө чиглэлд төмөр замыг барьж хүлээлгэн өгөх юм байна.