Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Автобусны жолооч нарт хариуцлага үүрүүлье

Н.Пунцагболд
2014 оны 4 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг
Автобусны жолооч нарт хариуцлага үүрүүлье

Автобусны жолооч ноцтой осол гаргалаа гэсэн мэдээллийг худал хэлсэн хүнд долоо хоногтоо нэгээс хоёр удаа хэвлэлээс олж уншиж болно.

Хоёр автобус уралдаж байгаад хоорондоо мөргөлдөж, зорчигчдоо гэмтээж л байсан. Автобус галт тэрэгтэй мөргөлдөж л байлаа. 

2012 оны нэгдүгээр сард Сансарын тунел дээр автобус есөн машин мөргөж, олон хүн бэртээсэн осол гарч байсан. Саяхандаа, 10 гаруй хоногийн өмнө автобус гурван машин мөргөсөн осол гаргасан. Энэ мэтээр онц ноцтойгоос авахуулаад жирийн шүргэсэн, мөргөсөн ослыг тоочоод байвал цаг ч, цаас ч хүрэлцэхгүй. Автобусны жолооч нар яагаад ингэж их осол гаргаад байна вэ гэдэг асуулт гарч ирдэг.

Түүнд нь бараг бүгд л микро автобус жолоодож байсан нөх­дүү­дийг автобус компаниуд ажилд авсанаас болсон гэж тайл­барлах нь бий. Нэг талдаа бага зэрэг үнэний ор байгаа л байх. Нөгөө талаас жолооч нарын сэт­гэхүйтэй холбоотой ч байж бол­но шүү дээ. Яагаад сэтгэхүй, сэт­гэл рүү гулсаад орчихов гэж үү.  Ерөөс бүх автобус компанийн жо­лооч нар жолоочийн хариуц­лагын даатгалтай байдаг. Дээрээс нь нийтэд үйлчилж байгаа ав­то­бусаа ч гэсэн даатгасан байдаг. 

Бус­дын машин тэргийг ноцтой эвдэлсэн, жолоочид бэртэл гэм­тэл учруулсан тохиолдолд хо­хир­лыг нь даатгалын мөнгөөр ба­раг­дуулаад зогсохгүй тухайн жо­лоочийг ямар нэг байдлаар шийт­гэж байя.

Ер нь автобус компани гэдэг утгаараа тээврийн хэрэгслээсээ авахуулаад жолоочоо хүртэл хийл­гэж болох бүхий л даатгалд хамрагддаг юм билээ. Автобусны жолооч даатгалд хамрагдсанаар жилдээ  10 хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөр авах боломжтой болдог гэж байгаа. 

Энэ нөхцөл байдал автобусны жолооч на­рыг хэнэггүй, хайхрамжгүй бол­гоод байгаа юм биш  биз дээ. Мэдээж даатгалаас 10 сая төг­рөг авчих юм чинь гээд л ма­шины араас давхиж очоод мөр­гөөд, осол гаргаад байна гэж юу байх вэ. Гэхдээ нөгөө талаасаа ав­тобусны жолооч нар ямар ч анхаарал болгоомжгүй давхиж, хаа таарсан газраа зогсч, замын хөдөлгөөнд оролцохдоо бусад тээв­рийн хэрэгслийг шахдаг гээд олон үйлдлийг даатгалтай хол­бож тайлбарлаж бас болно. 

Дээр дурьдсан, 2012 оны нэг­дүгээр сард автобус есөн машин мөр­гөсөн осол гаргасан гэж. Тэ­гэхэд хохирлын хэмжээ 15.8 сая төгрөг гэж гарсан байдаг. Жолооч 10 сая төгрөгийг нь даатгалаас гаргуулаад, өөрөө үлдсэн мөнгийг нь төлөхөөр болсон тухай мэдээлэл явж л байсан. 

Мэдээж хүн нас ба­раа­гүй болохоор есийн есөн ма­шин хурдтай давхиснаас болж мөргөчихөөд, даатгалаас хэ­дэн төгрөг аваад л хохирлыг төл­чихнө. Дээрээс нь жолооч өөрөө ч асуудалд бага хутгалдана. Ав­тобус компанийн удирдлагууд ерөн­хийд нь зохицуулаад явчи­хаж байгаа юм. Ийм ноцтой осол гарсан үед асуудлыг зохи­цуул­чи­хаж байгаа юм чинь ганц хоёр машин шүргэх, бага зэрэг мөргөхөд бол жолооч айгаад байх шаардлагагүй. 

Машин шүргээд жаахан зур­чихлаа гэж бодъё. Эсвэл араас нь, хажуугаас нь ч юм уу мөр­гөчихсөн байя. Сайндаа л сая төгрөгөөр янзлуулна гээд тооц­чихвол автобусны жолооч жилдээ 10 машин шүргэх эрхтэй болж таарах гээд байгаа биз. Ослын улмаас хүн амь насаа алдаж, ноцтой бэртэж гэмтээгүй  л бол даатгалаас мөнгөө аваад л хо­хирлоо барагдуулаад гүйцээ. 

Мар­гааш нь нөхөр жолооч ав­то­бусаа унаад, хотын замаар сүл­жин давхиж, хавьтсан ойртсон ма­шиныг шахаж, буудал дээрээ гүйцэд зогсохгүй түгжрээ үүс­гэнэ. Өнөөдөр яг ийм л нөхцөл бай­­дал, сэтгэхүй автобусны жо­лооч нарт үүсчихэж гээд дүгнэх гээд байна л даа. Тиймээс ямар нэг осол гарсан тохиолдолд жолоочид тодорхой хэмжээгээр хариуцлага тооцдог байя. 

Мэдээж эрүүгийн хэрэг үүс­­гэхээр ноцтой осол гарсан үед хууль журмынхаа дагуу шийт­гээд явах байх. Харин бус­дын машин тэргийг ноцтой эвдэлсэн, жолоочид бэртэл гэм­тэл учруулсан тохиолдолд хо­хир­лыг нь даатгалын мөнгөөр ба­раг­дуулаад зогсохгүй тухайн жо­лоочийг ямар нэг байдлаар шийт­гэж байя. Жолоодох эр­хийг нь олон жилээр хасахаас авахуулаад юу ч байж болно. 

Эсвэл их хэм­жээний мөнгөөр торгодог ч юм уу. Автобусны жолооч нар осол гаргахгүйн төлөө хичээх ямар л хөшүүрэг бай­на, түүнийг ашиглах цаг болж. Тэгэхгүй бол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр тог­лочихоод, даатгалаас мөнгө авч өгчихөөд явж байна гэхээр арай л биш ээ.

Зураг