2014 оны эхний улиралд "Turquoise Hill" компанийн үйлдвэрлэлийн нэг шугам нь 7 долоо хоногоор зогссон байна. Уг шугамыг засварласан бөгөөд гуравдугаар сарын эцсээр эргэн ашиглалтанд оруулжээ. Хүдэр дэхь зэс ба алтны агууламж уурхайн гүн рүү орох тусам нэмэгдсээр байгаа аж.
Баяжмалын борлуулалт нэмэгдэж байгаа, үйлдвэрлэлтэйгээ уялдаж байгаа гэж мэдээллээ.
Оны хоёрдугаар хагаст бараа материалын нөөцөө бууруулахаар ажиллаж байгаа юм. Ингэснээр 2014 оны эцэст үйлдвэрлэл, бараа материалын нөөц, борлуулалтын харьцааг хэвийн нөхцөлд хүргэх аж.
Энэ онд 135,000-аас 160,000 тн зэс бүхий баяжмал, 600,000-ээс 700,000 унц алт олборлохоор төлөвлөж байна.
Далд уурхайн санхүүжилт олгох хугацааг 9-р сарын 30 хүртэл сунгах хүсэлтийг хоёр тал хамтран гаргаж банкууд руу илгээжээ.
Turquoise Hill-ийн гүйцэтгэх захирал Kay Priestly “Далд уурхайн санхүүжилтийг шийдэх асуудалд хоёр тал анхааралтай ажиллаж, үр дүнтэй хэлэлцээр өрнөж байгаа” гэжээ.
2014 оны эхний улиралд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!