Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Японд амьдарч байгаа солонгос иргэдийн Лигийн боловсролын “Чонрен” санд 207,8 сая иен буюу хоёр сая ам.долларын хандив өгчээ.
Энэ нь Ким Ир Сений мэндэлсний 102 жилийн ой, үндэсний их баяр наадмынх нь бэлэг юм байна.
Японд байгаа солонгос хүүхдүүдийн боловсролыг дэмжих энэ төвд Ким Ир Сен, Ким Жон Ир нар 470 гаруй сая ам.долларын тусламж үзүүлсэн гэсэн тоо гарчээ.
Япоцы эрх баригчид хэд хэдэн томоохон хотод өөрийн гэсэн их, дунд сургуультай “Чонрен” сантай харилцах боддогоо эргэн харж чангатгасаар байна. “Энэ нь хүний эрхийг зөрчин, хэлмэгдүүлэлтээ улам ихэсгэж байгаа хэрэг. Энэ байгууллага Умард Солонгосыг эрх ашгийг Японд төлөөлдөг хууль ёсны байгууллага” хэмээн Пхеньян удаа дараа мэдэгдсээр ирсэн юм.
Японд амьдарч байгаа солонгос иргэд эх орондоо очин ах дүү, хамаатан садантайгаа уулзах нь өдрийн од мэт гэж болно. Тэд БНХАУ, эсвэл гуравдагч орноор дамжин онгоцоор л явах боломжтой.
Токиогийн тавьсан хоригоос болж энэ сангийн гишүүд умардад суугаа ойр дотныхондоо мөнгө, эд материалын тусламж ч үзүүлж чадахаа больжээ. Мөн Японд дөмөгхөн цалинтай ажилд орох боломж нь ч үндсэндээ хаагдсан гэхэд болно.
Токио өнөөг хүртэл Пхеньянтай дипломат харилцаа тогтоогоогүй.
Хоёр орны хоорондох худалдаа ч бүрэн зогссон бөгөөд япончууд умардын усан онгоцуудыг далайн боомтдоо хүлээн авахаас татгалзсан хэвээр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!