УИХ гишүүн Д.Сумъяабазараас Агаарын бохирдлоос шалтгаалж хүний эрүүл мэнд, эхийн урагт хэрхэн нөлөөлж байгаа түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар хийж буй ажлын талаар Эрүүл мэндийн сайдад асуулга тавьсан юм.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Н.Удвал сайд асуулгын хариултыг өгсөн талаар бид мэдээлсэн.
Харин энэ үеэр зарим гишүүн ЭМ-ийн сайдаас асуулт асууж хариулт авсан юм.
Гишүүдээс Л.Эрдэнэчимэгийн тавьсан санал, асуултыг онцлон хүргэе. Тэрбээр архи, тамхины эсрэг "тэмцэгч". Асуулт асуухынхаа өмнө дараах судалгааг ярьсан юм.
Хотын төвийн хүүхдүүдээс илүүтэй хотын захын хүүхдүүдэд агаарын бохирдол маш ихээр нөлөөлж байгаа
Судалгаагаар харж байхад өсөлт хөгжлийн хэвийн харьцаа хүүхдүүдийн дунд алдагдаад байна. Улаанбаатар хотод байгаа хүүхдүүдийн өндрийн хэмжээ, жин нь нэмэгдээд байгаа боловч цээжний тойргийн хэмжээ жил ирэх тусам багасч байгаа гэсэн судалгаа байдаг юм билээ.
Улаанбаатар хотод байгаа хүүхдүүдийн өндрийн хэмжээ, жин нь нэмэгдээд байгаа боловч цээжний тойргийн хэмжээ жил ирэх тусам багасч байна.
Энийг бол яах аргагүй агаарын бохирдолтой холбож үзэж байгаа. Зүрх, судас болоод хавдрын өвчлөлд энэ нөлөөлж байгаа. Би яагаад судалгаа яриад байна гэхээр Агаарын бохирдлын дэд хорооны даргын ажил эрхэлдэг учраас энэ судалгаанууд над дээр ирдэг. Нийслэлийн хүүхдүүд бас дотроо ялгаатай харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл, хотын төвийн хүүхдүүдээс илүүтэй хотын захын хүүхдүүдэд агаарын бохирдол маш ихээр нөлөөлж байгаа.
Тиймээс өнөөдөр Д.Сумъяабазар гишүүн бид хоёрын хувьд ялангуяа нийслэл Улаанбаатар хотод агаарын бохирдол хамгийн их байдаг СХД -ийн хүүхдүүд бид хоёрын толгойны өвчин байдаг учраас энэ асуулт ирж байгаа.
Гэр хорооллын хүүхдүүдэд зөвхөн гадны агаараас гадна гэр доторх агаарын нөхцөл байдал маш их нөлөөлдөг. Тэгэхээр ЭМЯ-наас дотоод орчны агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд ялангуяа урагт нөлөөлж байгаа асуудлыг гаргаж ирж тавиачээ.
Л.Эрдэнэчимэг: Гэртээ тамхи татдаг асуудлыг ч бид ЭМЯ-тай хамтраад яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Тэгэж байж бид ургийн өвчлөлийг багасгах шаардлагатай байгаа.
Дотоод орчны агаарын бохирдолд нэгдүгээрт түүхий нүүрс нөлөөлж байна. Мөн түлшний чанарын асуудал нөлөөлж байна.
Хоёрдугаарт Мянганы сорилтын сангаас судалгаа гаргасан байгаа. Тус сангаас агаарын бохирдлын дотоод орчинд судалгаа хийхэд гэр хорооллын нийт айлын 60 хувь нь гэртээ тамхи татаж байна гэсэн дүн гарсан. Тэд тамхиныхаа утааг дотоод орчны түлшний утаанаас ялгаж салгаж чадаагүй байгаад байна.
Тэгэхээр ядаж өөрсдийнхөө хэмжээнд гэртээ тамхи татдаг асуудлыг ч бид ЭМЯ-тай хамтраад яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Тэгж байж бид ургийн өвчлөлийг багасгах шаардлагатай байгаа гэсэн юм.
Үүний дараагаар Л.Эрдэнэчимэг гишүүн доорх хоёр асуултыг Эрүүл мэндийн сайдад тавьсан юм.
- Нэгдүгээрт дотоод орчны судалгаа хийж өгөөч. Энэ талаар цаашид юм хийж болох уу?
- Хоёрдугаарт СХД-ийн төрөхийн асуудал, хүүхдийн эмнэлгийн асуудал хүнд байгаа энэ асуудлыг яаж шийдэх вэ?
Н.Удвал сайд "Дотоод орчны агаарын чанар ба хүүхдийн өвчлөлийн харилцаа хамаарал" гэсэн сэдвээр судалгаа хийлгэхээр ЭМЯ-наас ШУТ-ийн зөвлөлөөрөө захиалга өгчихсөн байгаа. Дотоод орчны энэ судалгаа хийгдэнэ.
Н.Удвал: СХД-ийн эмнэлгийг барих ажилдаа орох гэж байна.
Төрөхийн хувьд Азийн Хөгжлийн Банкны эрүүл мэндийн хөгжил хөтөлбөрөөр СХД-ийн загвар эмнэлгийн зураг төсөл хийгдэж байна. Ажлын хэсэг гарчихсан байгаа. Одоо хоттойгоо яриад эцэслэн шийдэх гэж байна. Ерөнхийдөө барих ажилдаа орох гэж байна гэсэн хариултыг өгсөн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!