Балтийн тэнгист Бермудын гурвалжин үүсч магадгүй
Европын эрдэмтэд далай тэнгисийн гүнд яагаад “хүчилтөрөгчгүй хэсэг” үүсдэг шалтгааныг олсон байна.
Данийн Орхус их сургууль, Шведийн Лунд болон Стокгольмын их сургуулиудын эрдэмтэд хэдэн жилийн турш хийсэн туршилтын дүнд тэнгисийн усны хүчилтөрөгчийг байхгүй болгодог бодисыг олсон аж.
Атлантын далайд байдаг Бермудын гурвалжин гэж нэрлэдэг хэсэгт очсон хөлөг онгоц шууд л живдэг, эсвэл чиглэлээ алддаг нь хүчилтөрөгчгүй болсон ус, агаартай холбоотой гэнэ.
Усны нэгдлийг метан гэх бодис задалдаг бөгөөд метан ихээр ялгаруулдаг бактери далайн тэр хэсэгт оршдог юм байна.
Эрдэмтдийн үзэж байгаагаар Балтийн тэнгист одоо метан ялгаруулдаг бактери бий болсон учраас Бермудын гурвалжинтай адил хэсэг үүсэх магадлалтай аж.
Гэхдээ метаны хэмжээ “хүчилтөрөгчгүй хэсэг” үүсэх хэмжээнд хүрээгүй гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

