Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүдийн онигоо

Монголын мэдээ
2014 оны 4 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг

- Инээдмийн баярын өдөрт -

  • УИХ-ын гишүүний туслах гэх ганган бүсгүй хөдөө орон нутагт гишүүнээ даган явжээ. Тэрбээр, хямсгар зан гарган, хөдөөгийн малчдын хоолыг голон хоол унд ч ууж идэхгүй нэлээд хэсэг явж гэнэ. 

Гэтэл нэгэн өдөр малчин айлд буугаад байтал өнөөх хямсгар бүсгүй галын хажууд суун тавагтай боорцогноос аяганд хийгээд л идэж өгч гэнэ. Хямсгар нь ингэлтэй их хоол идэж байгаагүй учраас хүмүүс гайхан харж байтал өнөөх бүсгүй нэг том дүрлийтэл харснаа 

“Ёооё боовшчихож” хэмээн хөлсөө арчсан гэдэг. 

  • УИХ-ын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймагт ажиллаж байсан аж. Тэрбээр, УИХ-ын гишүүний суудалд суух санаатай Х.Баттулга сайдыг дагаж явсан бөгөөд сайд юу хэлнэ, юу өмсөнө түүнийг нь дагаж дуурайж явдаг байсан аж. 

Гэтэл нэг өдөр Баянхонгор аймгийн суманд уулзалт хийхдээ Х.Баттулга сайд түүнийг үг хэл гэжээ. Д.Ганбат гишүүн тун ч тэвдэн “Шинэ сум” төслийн талаар иргэдэд ярьж гэнэ. Гэтэл эрхэм гишүүн маань танигдахын аргагүй болгоно гэж хэлэх гээд “Би танай сумыг жинхэнэ орвонгоор нь эргүүлнэ” хэмээн заал дүүрэн хүнийг хөгжөөж орхиж гэнэ. 

Харин дараагийн суманд очоод иргэдтэй уулзалт хийж байхдаа “Тэнгэрээс юу харагддаг билээ” гэж асууж гэнэ. Хүмүүс бодлогшрон янз бүрийн таамаг дэвшүүлтэл Д.Ганбат гишүүн “Биш ээ. Хятадын цагаан хэрэм” гэсэн гэдэг. 

  • УИХ-ын гишүүдийн жолооч нар тун ч хэнэггүй. Тэдний нэг нь болох УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн жолооч чуулганы хуралдаан тарахыг хүлээн гадаа нарлаж суужээ. 

Гэтэл чуулган тарж гишүүд гарч ирэн машиндаа суугаад байж. Харин эрхэм гишүүн гарч ирэхгүй удаад байсан учраас тэрбээр “Хүний пи.... гарч ирээд байх юм. Харин манай пи..... алга” хэмээтэл Д.Лүндээжанцан гишүүн ард нь явах уу хүүхээ хэмээн зогсч байсан гэдэг. 

  • УИХ-ын гишүүн асан Р.Буд угийн хар хүн. Гэтэл түүнийн жолооч нь бас хар, хамгаалагч нь мөн л хар царайтай аж. Ордоны жолооч нар гурван гүрдгэр харын машин хэмээн ярьдаг бөгөөд УИХ-ын гишүүн Р.Будын жолоочтой уулзсан нэг жолооч гурван гүрдгэрийн машинаар сонин сайхан хэмээтэл ард нь сууж байсан гишүүн юу гээд байна хүүхээ хэмээн сууж байсан гэдэг. 
Зураг