Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн үр дүнг шалгана

Өглөөний сонин
2014 оны 4 сарын 1
MorninigNews.mn
Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн үр дүнг шалгана

Иргэдийг бага хүүтэй орон сууцаар хангах зорилго бүхий ипотекийн зээлийг олгож эхлээд нэг жил болох гэж байна.

Энэхүү зээл эзэддээ хэрхэн хүрсэн, эдийн засагт ямар үр дүн үзүүлсэн талаар зээлд хамрагдсан иргэдийн дунд Барилга хот байгуулалтын яамнаас судалгаа хийхээр болсон байна.

Төв банкны мэдээллээр энэ сарын 27-ны байдлаар 17614 зээлдэгчийн нийт 499.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ.

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс нэг их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 16715 иргэнд 930 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

Зураг