Хаврын хуурайшилтын улиралд иргэн та түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийг эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
ОБЕГ-аас мэдэгдсэнээр өчигдөр гэхэд л найман газар түймэр гарчээ.
Үүнд:
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг “Халзангийн ар” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж цурманд оруулсан. /2014.03.31/
Булган аймгийн Тэшиг сумын 4 дүгээр багийн нутаг /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ “Хүзүүт” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажилалж цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. /2014.03.29/
Дархан-Уул аймгийн Орхон сумын Энх тал багийн нутаг “Ноён хонгор” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 8 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраасан. /2014.03.31/
Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг “Баянбулагийн ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 87 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраасан. /2014.03.31/
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн нутаг “Нарийны амны адаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урагш зүгт 28 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраасан.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “Хуягт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар ажиллаж бүрэн унтраасан. /2014.03.31/
Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Бор хоолой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраасан. /2014.03.31/
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг “Загал” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраасан. /2014.03.31/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!