Залуучууд сүүлийн үед чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тал дээр их анхаардаг болжээ.
Тэр дундаа дулаарахаар унадаг дугуй унаж, дасгал хөдөлгөөн идэвхитэй хийж, найз нөхдөөрөө унадаг дугуйтай аялал хийх гэхчилэн дөрвөн дугуйтай тээврийн хэрэгсэл гэхээсээ илүүтэй хоёр дугуйтай эко хэрэгслийг сонгох нь элбэгшсэн харагдлаа.
Найзынхаа төрсөн өдөр, баярласан талархсанаа, хайраа илэрхийлэхдээ унадаг дугуй бэлэглэдэг уламжлалтай болоё.
МЗХ болон унадаг дугуйг дэмжигч есөн байгууллага энэ онд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлж байгаа нь хүүхэд, залуучуудын хүсэлд ихээхэн нийцэж байгаа талаар ч тэд ярьж байсан юм.
Нийслэл Улаанбаатар минь унадаг дугуйн замтай, зогсоолтой, дугуй түрээслэдэг газартай, үйлдвэртэй болвол хүн бүр л нэгдүгээрт эрүүл мэнд, хоёрдугаарт байгаль дэлхий, амьсгалах агаараа бодож эко тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйг сонгох нь мэдээж юм.
Манай оронд 3-аас 11 сар хүртэл дугуй унах бүрэн боломж байгаа. Унадаг дугуй бол бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой тээврийн хэрэгсэл.
Найзынхаа төрсөн өдөр, баярласан талархсанаа, хайраа илэрхийлэхдээ ер нь л унадаг дугуй бэлэглэж байгаа бөгөөд цаашид залуучуудын дунд ийм уламжлал тогтвол бүгд сайшаалтай хүлээж авах байх.
Залуучууд маань эко тээврийн хэрэгслийг хүсч, унадаг дугуйн замыг өгүүлж байгаа энэ үед төр засгийн дэмжлэг хамгийн чухал. Нийслэл Улаанбаатараа унадаг дугуйн замтай болгох бүхий л нөхцөлөөр залуучуудыгаа хангаж өгнө гэдэгт найдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!