Иргэд орон сууцны найман хувийн хүүтэй зээлд хамрагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд байрны үнэ хэрхэн өссөн болоод зах зээл хэрхэн өөрчлөгдөж буй мэдээллийг товчлон хүргэе.
Уржигдрийн байдлаар ХААН банкны орон сууцны зээлийн хүү сард 1.5-1.6 байсан бол Худалдаа хөгжлийн банкных 1.5-1.65 хувьтай байлаа. Харилцагчдынх нь дийлэнх нь найман хувийн хүүтэй зээлийг сонгох болсныг банкны төлөөлөгчид онцолж байлаа.
Ззэлийн урьдчилгааг 40 хувиас дээш хэмжээгээр төлбөл банкууд хүүг нь 1.5 хувиар тооцдог байна. “Голомт” банкинд урьдчилгаа төлбөрийн 30-49 хувийг төлбөл зээлийн сарын хүү 1.7 хувь, урьдчилгааны 50 хувь ба түүнээс дээш хэмжээний төлбөрийг төлбөл 1.6 хувийн хүүг санал болгож байна.
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын газруудын хувьд орон сууц ийм үнэтэй байлаа. “БЕСТА” хөрөнгө зуучлалын газраас мэдээлснээр
Өнгөрсөн даваа гаригийн байдлаар “Буянт-Ухаа” хорооллын орон сууцанд 9081 хүн хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс төрийн албан хаагч 3987 байсан бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн 980 байна.
Дашрамд дурдахад, “Мастер Пропертиз” компанийн гаргасан өнгөрсөн сарын судалгаагаар байрны үнэ өнгөрсөн оныхтой харьцуулахад 11.1 хувь буюу 231.2 мянган төгрөгөөр, өмнөх сараас 1.1 хувь буюу 24.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!