Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас Туул голд загас их хэмжээгээр үхсэн гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийжээ.
Голын ус болон үхсэн загаснаас дээж авч лабораторид шинжилсэн байна.
Голын ус хурах талбайг багасгасан нь загаснууд хүчилтөрөгчийн дутагдалд орж үхэхэд хүргэсэн байна.
Туул голын хамгаалалтын бүсэд замбараагүй газар олголт хийгдсэнээс голын ус хурах талбайг багасгаж улмаар урсацын хэмжээнд сөргөөр нөлөөлсөн нь загаснууд хүчилтөрөгчийн дутагдалд орж үхэхэд хүргэсэн байна.
Одоогоор Туул голын гүн устай хэсэгт загасыг зөөж шилжүүлэн, тухайн газар болон боогдсон газарт хүчилтөрөгч оруулах зорилгоор цооног гаргасан байна.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт тосгон болон түүнээс дээш хэсэгт ийнхүү загас их хэмжээгээр үхсэн байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!