ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хурцаа: Чоно агнахаар хийморь сэргэдэг гэсэн сэтгэлгээ Хятадынх

Т.Батсайхан, Зууны мэдээ
2014 оны 3 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг
Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцаа

Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцаатай ярилцлаа.

-Таны нэрийг анчин Хурцгэрэл, Хурц, Гэрэл гээд олон янзаар бичиж дуудах юм.  Яг аль нь таны албан ёсны нэр юм бэ?

-Миний иргэний үнэмлэх дээр Д.Гэрэл гэсэн нэр байдаг. Гэхдээ Хурцаа гэдгээрээ дуудуулах дуртай. Миний багын нэр л дээ. Намайг бага байхад хүнд өргүүлсэн. Очсон айл маань удахгүй хүүтэй болж би эргээд ээж аав дээрээ очсон байдаг юм. Өргүүлсэн айл маань Гэрэл гэсэн нэр өгсөн байсан.

Тэгээд Хурцаагаараа явж байгаад наймдугаар ангидаа иргэний үнэмлэх авахдаа Гэрэл гээд бичүүлсэн. Одоо бол Хурцаа гэдэг нэртэй. Сонгууль, бичиг баримт  гэхээрээ л аргагүй Гэрэл нэрээ ашигладаг.

-Та Төв аймгийн Мөнгөнморьтод амьдарч байгаа гэсэн. Нутаг орноор тань сонин ихтэй юу?

-Хэрлэнгийн Таван салааны гүүрийн наахна талд амьдардаг.  Тэндээ хүлэмж байгуулаад сүүлийн хэдэн жил мод үржүүлгийн ажил хийж байна. Нутагт минь хавар цаг айлсаад сайхан байгаа. Хурдан л буцмаар санагдаж байна шүү.

Сайхан амьдрал хөдөөд л байна. Хотод бол байдал эсрэгээрээ хамаг муу муухай бүхний үүр уурхай мэт санагдах юм.

-Хотод ирээд хэд хоноод нутгаа санаад эхэлсэн байх шив?

-Тийм ээ. Сайхан амьдрал хөдөөд л байна. Хотод бол байдал эсрэгээрээ хамаг муу муухай бүхний үүр уурхай мэт санагдах юм. Бид хотоос хүн ирэхэд “Яана аа. Муухай ханиад тээгээд ирсэн байх вий” гэж ярьдаг.  Мөн хотынхон идэж байгаа зүйлээ их л сайхан гэж боддог байх. Гэтэл тэр нь бүх л өвчнийг үүсгэгч болж байна шүү дээ. “Энэ хөдөөний халтар өвгөн юу яриад байна” гэж магадгүй.  Гэхдээ  бодит үнэн юм шүү дээ. Хүн гэдэг байгалийн амьтан. Байгальдаа л байж жинхэнэ мөн чанараа олдог байх.

-Анчин хүн мод үржүүлж байна гэхээр сайхан хэрэг. Таны амьдрал байгаль орчинтой ингэж холбогдож байгаагийн учир юу юм вэ?

-Би 2008 оноос мод тарьж эхэллээ. Хүн хаа явсан газраа иргэнийхээ үүргийг биелүүлж байх хэрэгтэй. Хэчнээн гурван үеийн гөрөөчин ч гэлээ байгалиа хамгаалах сэтгэл надад бий. Мөн бусдыг манлайлах, аливаа бүхнийг сайн сайхан руу уриалан дууддаг оргилуун сэтгэл яагаад ч юм бэ төрөөд байдаг. Тэгэхгүй амьдралын нэгэн хэм хэмнэлээр урсгал дагаад явна гэдэг надад утгагүй.

-Гурван үеийн гөрөөчин гэсэн. Өвөө аавынхаа ажил хэргийг үргэлжлүүлж явна гэдэг сайхан хэрэг шүү?

-Миний өвөө Баатар хэмээх гөрөөчин байсан. Аав минь бас л анчны замналыг туулсан. Би тэрийг нь өвлөж аваад ажилласан. Тухайн үед ан бүхий аймгуудад ангийн бригад гэж гардаг байлаа. Тодорхой хуваариар ангаа хийнэ, хажуугаар нь байгалиа хамгаалахаар ажиллана. Би энэ мэргэжилдээ хайртай дуртай гэж жигтэйхэн байлаа.  Одоо энэ мэргэжлийн маань үнэ цэнэ алдагдаж байгаад харамсдаг.  

Анчид гэхээр л амьтан бууддаг алдаг хүмүүс гэж ойлгох болж.  Нийгэм ч яг тэгж хүлээж авдаг болсон. Уг нь бол бид өв тээгчид байгаа юм. Өөрсдийн гэсэн өв уламжлалтай, дотроо дүрэм журамтай байдаг.

Анчид гэхээр л амьтан бууддаг алдаг хүмүүс гэж ойлгох болж. Уг нь бол бид өв тээгчид байгаа юм. 

-Ямар дүрэм журам гөрөөчдийн дунд үйлчилдэг юм бол?

-Гөрөөчин хүн олзонд нүд анидаг байх хэрэгтэй. Ахмад гөрөөчид маань “Эр хүн шороо чулуу орсон үед л нүд аньдаг.  Гэхдээ чи гөрөөчин болъё гэж бодож байгаа бол олзонд нүдээ аньж сур. Түүнийхээ дараа хөх төмрөө хөндлөн үүрээд яв” гэж сургадаг байлаа. Одоо энэ уламжлал алдагдаж байна.  Бидний орон зайд огт өөр хүмүүс ороод ирлээ. Олз хайж, ашиг хонжоо ологсод олон болсон.

Хятадуудын гар хөл болсон, шуналтай хүмүүс нэмэгдэж байна. Ийм байдал үүсгэсэн нь бидний буруу. Тэгэхээр хэн биднийг ийм болгосон гэдгийг ойлгоод бүгдээрээ нийлээд энэ өв соёлоо хадгалж үлдэе. Тэр цаг нь болжээ гэж хэлмээр байна.

-Энэ талаар та олон жил дуугарсан. Ямар нэгэн үр дүн харагдаж байна уу?

-Тийм ээ. Би ярьсаар сүүлдээ цөхөрсөн. Миний  талаар “Хурцаа хулгайч, Тэр Монголын анг дуусгасан” гээд л зүхэж эхэлсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрдөг юм.  Хүлээн зөвшөөрөхгүй бол болохгүй. Гэхдээ надад өөрийгөө хамгаалах материал бий.  Би улсын тушаалаар олон жил ан агнаж, их хэмжээний орлого оруулсан. Нэг өдөр зуун зээр агнах үүрэг аваад биелүүлж байсан тохиолдол олон бий.  Үүнийг сонссон хүн намайг алуурчин гэхгүй яах юм. Гэхдээ өөрийн эрх ашигт тулгуурлаж байгаагүй болохоор надад  айх зүйл байхгүй.

-Олзонд нүд аньж чадахгүй байгаа хүн энэ цаг үед олон байна уу. Ер нь гөрөөчин хүн гэж хэн юм бэ?

-Манай гөрөөчид өөрсдийн гэсэн дүрэм журамтай гэж хэлсэн. Буруу зүйл хийж, олзонд нүд аньж чадахгүй байгаа хүнээ эхлээд баалдаг. “Муу хүнд газар бүү үзүүл” гэдэг дээ. Тэрэн шиг  жаахан шуналтай хүмүүст газраа ч зааж өгдөггүй байлаа.  Ан хийнэ гэдэг алахын нэр биш. Угтаа бол хүмүүсийг дагуулж яваад нүд тайлах, хүмүүст энэ амьтныг алж болохгүй юм шүү гэдэг сэтгэлгээг суулгах юм. Мөн  гахай агнана л гэсэн бол яг л тэрийгээ агнадаг түүнээс өөр зүйл агнах хориотой байдаг. Алах гэдэг үгийг ч хэрэглэхээс цээрлэдэг байлаа. Одоо  ч хамаагүй болжээ.

-Тэгвэл яг таны хэлээд байгаа шиг жинхэнэ гөрөөчин байна уу. Цөөн ч гэсэн байгаа болов уу гэж харах юм?

-Байна аа. Бүх зүйл бас тийм ч муу муухай болсонгүй. Шуналынхаа сэтгэлийг дарж, байгаль дэлхийгээ мөн чанараар нь ойлгож чадсан хүнийг л гөрөөчин гэнэ. Энэ бол мэргэжил юм. Түүнээс дуртай нэг нь сонирхол хоббигоороо хийдэг ажил биш.

Шуналынхаа сэтгэлийг дарж, байгаль дэлхийгээ мөн чанараар нь ойлгож чадсан хүнийг л гөрөөчин гэнэ.

Хүмүүс тэгэж андуурдаг.  Тэгж андуурч орж ирсэн хүмүүс л шуналдаа автаад байгаль дэлхийгээ сүйтгээд байгаа юм. Агнуур зүйчид гэж мэргэжил бий. Гэхдээ тэдний орон зай ч ажлаа хийх боломж байхгүй л байна. 

-Та хөх төмрөө хөндлөн үүрээд олон жил амьдарсан. Олон ч газраар явж их зүйл үзсэн хүн байх даа?

-1975 онд цэргээс халагдсан. Түүнээс хойш гадны анчдаар ан агнуулдаг отог байгуулж явлаа. Олон жил газарчин хийсэн. Дээр нь анчдын нийгэмлэгийн гишүүн байсан. Татвараа төлнө, үүрэг биелүүлнэ, эрхээ эдэлнэ. Эрх нь юу гэхээр жилд ахуйн зориулалтаар ан агнаж болно гэсэн эрхтэй.

 Үүрэг нь улсын төсвөө биелүүлэх байсан.  Харин бага байхдаа үргээлгэ, ажиглалт гээд л хүнд хэцүү болгонд явдаг байсан. Энэ нь намайг шалгаж байсан хэрэг болов уу.  Үнэхээр гөрөөчин болж чадах уу үгүй юу гэдгийг тэгж л сорьдог байсан байх.  Хар хүйтэнд 2-3 км-ын зайд өндөр ууланд авираад л нус нулимстайгаа холилдож их явсан даа. Ер нь их өндөр шалгуурыг давж гөрөөчин болсон.

-Хүүхдүүд тань ан сонирхож байна уу. Гөрөөчин удмаа таслахгүй юм сан гэж боддог уу?

-Бүгд их дуртай. Гэхдээ би анчин гөрөөчин болгохгүй. “Байгаль орчин хамгаалах үйлсэд зүтгэ” гэж хэлдэг.  Хүүхдүүд минь бүгдээрээ миний хүлэмжид хувь нэм­рээ оруулаад явж бай­на. Албан ажлынхаа зав зайгаар очиж  мод тарьж, арчлах ажил хийдэг.

-Ан агнах уламжлалт арга олон бий. Таны хувьд аль аргыг нь онцлох вэ?

-Өглөө чоно тосох, үргээлгэ хийх, гөрөөлөх гээд олон арга бий. Гэхдээ гахай гөрөөллөө гэхэд ганцхан гахайгаа л тойглоно. Түүнээс биш замдаа таарсан болгоныг буудаад явах нь анчин биш л дээ. Мөн анчдад нэг гоё зан байдаг. Тэр нь хэзээ ч хүнд долигнодоггүй. 1970 оны үед Ардын их хурлын дарга Лувсан гуай хааяа манай нутагт очиж гөрөө хийдэг байлаа. Тэр хүн тэнд очоод гөрөөчин л болдог.

Түүнээс би дарга гээд хойно очоод суухгүй. Одоо энэ байдал алдагдсан. Ерөнхийлөгч маань нэг газар яваад очихоор бүгд дольдогноод нөгөө хорио цээр хамаагүй агнуулж байна. Ингэж болохгүй. “Шударга байя л даа” гэж хэлэх дуртай хүн олон​ болсон.

Энэ үгээ л хэрэгжүүлье. Цагаан газрын чоныг сайд дарга нар л дуусгаж байна.  Дургүй байхад нь хүртэл хүчээр аваачаад “Май, чонын арьс хийморь тань ёстой сайхан сэргэнэ” гээд өгч байна. Ингэж болохгүй биз дээ.

Ерөнхийлөгч маань нэг газар яваад очихоор бүгд дольдогноод нөгөө хорио цээр хамаагүй агнуулж байна. Ингэж болохгүй. “Шударга байя л даа” гэж хэлэх дуртай хүн олон​ болсон.

-Үнэхээр хийморь сэргэдэг юм уу. Олон жил ан хийснээрээ та мэдэх байх?

-Энэ яавч монгол уламлал биш. Хятадаас орж ирсэн үг шүү дээ. Бидний сэтгэлгээгээр тоглох гэж ийм яриа гаргасан. Би тэгж л боддог. Түүнээс хийморь сэргээд байх нь ч хаашаа юм.

-Хүссэн ангаа хийсний дараах мэдрэмж  ямар байдаг бол?

-Бид 3000 зээр ангах, 100, 200 бугын гэрээ хийгээд явдаг байлаа. Нэг л сэтгэхүй байдаг.  Энэ нь төрийн өмнөөс гох дарж байгаа хэрэг юм гэсэн. Тиймээс надад халддаггүй. Би нэг удаа анд явахдаа нэг лам дээр очиж байлаа. “Олон амьтан агнана ном уншуулъя” гэсэн.

Гэтэл “Гөрөөчин хүний нүгэл буян тэнцдэг юм. Унших ном байхгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр шашинд хүртэл энэ тухай байгаа биз. Хэчнээн амь тасалсан ч гэсэн улсын  хөрөнгийг зузаатгаж байна, хү­мүү­сийн ходоодыг ангийн махаар мялааж байна, тэр амьтных нь сэг зэмээр жижиг амьтад нь хооллочихож байна.  Ийм л харилцан уялдаатай байж. Юм гэдэг сонин шүү.  

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
66 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
s [202.126.92.226] 2022/5/3
end neeree avah geehiin uhaanaar handahgui, haytadiig muulla gsn sdakuud duuren bhii, huuyaa novshuud n uu
0 | 0 Хариулах
Баавгай [202.9.43.116] 2019/3/20
Энэ шал худлаа гар шүү дээ!!!Дандаа хүний мууг үзэх гэж өдөрт 10 өрөгдөл бичиж хүн матдаг нөхөр!
0 | 0 Хариулах
zocin [66.181.160.32] 2019/3/19
Чиний хажууханд амьдардаг байгаль хамгаалагч нэртэй хууль бус анчингуудаа сайн сургаарай , хамар дор чинь их юм амжуулдаг гарууд даа!!!
0 | 1 Хариулах
зочин [103.229.120.120] 2019/3/18
дээр үед хурдан буу машингүй хѳдѳѳ малд явдаг хүн бүрд л чоно харагддаг бсан.тэр харсанаа хүнд хиймэр сэргэлээ гэж ярихыг сонсоогүй.чоно алж хиймэр сэргээлээ гэдэг гудамжныханы зугаа хийх нэгэнтээ томорхохсон үг.гѳрѳѳг ахуйдаа зориулж унагах ертѳнцѳд хоргүй харин ч ашигтай.анг зугаа цэнгэл болгож хурдан машинаар [хориотой үг] бол юм үзээгүй баярхуу хүмүүсийн л ажил.анг хувийн ашиг хонжоо харж агнах 90 он гарч бий болсон.түүнээс ѳмнѳ агнах байтугай шархдуулахад загнана.номлоно.одоо бол мах хоол оддохгүй биш ан хийх ямарч хэрэггүй болсон.ан хийжбсан бүх хүн"залуу бсан яах гэж олон амьтан алавдаа.лав ѳлсѳѳгүй бсан. гэж ярьдаг.улсын тѳлѳвлѳгѳѳ гэж ангийн нийгэмлэгийн гүшүүдээр улсын нэрийн ѳмнѳнѳѳсхи хийлгэнээ.эгэ бол шал тусдаа.агнаагүй бол зохих шийтгэлтэй. улс гадаадад их гаргана.дайны үед гэхэд хэдэн саяыг гаргасан.хүмүүсийн зугаа ашиг хонжоо хийж ямарч ан хийхийг хатуу шийтгэлээр хорих ёстой.ахуйдаа хэрэглэхээр тун цѳѳнѳѳр ашиглахыг элдэв татдаагүй ѳгч илүүдүүлсэнийг хатуу яллах ёстой.амьтан
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.146] 2017/3/18
ийм хүн анчин гээд өөрийгөө даалгавараар ан хийсэн гээд махын хүмүүст сэг зэмийн амьтанд хүртэж байлаа гээд зүгээр очоод суурьшсан амьдрал хамгаалж сургамжгүй яриа одоо бүр нөгөө хужааг хүртэл чоно агнадаг хийморь нь сэргээдэг болгох гэж дээ уг нь сайхан анч өвгөд уламжлалт ангийнхаа амьтаны аль нь алж болдог хэзээ агнах үр төл эх хээлтэй амьтан агнахгүй яаж ан сурах нэгэнд ойлгуулах санаагүй тиймхэн худлаа түүх битгий гуйвуулаарай хятад [хориотой үг] чоно байхгүй л болуу чоныг ч хоншоортой эр хүн алдаг болдог болохоор хийморьтой гэдэг биз дээ буу бариад ташуур бариад хэн нэгэн алчихдаггүй юм шүү чоно ч хэнээс айх хэнийг шоглохоо мэднэ тэгээд эртний сайхан үг хятаддынх болгодог тийм л байна даа чонын арга заль ухаан бол тэсвэр бол монголчуудад л дийлдэнэ монгол анчин эрд л тэр чадавхи бий малд орох тэр нутагт элбэгшихээр компанит ажил болгож алдаг байсан одоо хурдан унаа мэргэн буутай болж арай элбэг боломж ихтэйгээр нь талынхыг алдаг үнэн гэвч чоно алаад өгөөч гэсэн малчид их байх юм чоно ч ар
1 | 8 Хариулах
Зочин [66.181.176.193] 2017/3/17
Эрт үед Монголчуудыг чоно шиг хийморьтой гэж хятдууд ярьдаг байж. Тэгээд тэд чоно алахаар аа Монгол хүнийг аллаа гэж баясан хийморь сэргэлээ гэж төсөөлөн ярьдаг байсан гэнэ лээ.
6 | 1 Хариулах
Зочин [103.229.121.202] 2017/3/21
Тэгээд шинэ Монголчууд бугд уяачид анчид болсон гэсэн уг уу
0 | 0 Хариулах
Зочин [202.21.113.238] 2017/3/17
chonon suldiig uz
1 | 1 Хариулах
Зочин [202.70.46.217] 2017/3/17
Ter Chonon suld muu kino muu nom bn lee
4 | 2 Хариулах
Зочин [202.21.113.238] 2017/3/17
muu bj bolno gol n yu heleh geed bgaag n oilgoh heregtei
2 | 1 Хариулах
Оел [43.228.129.19] 2017/3/18
Уншиж бга номныхоо утга уянгыг ойлгох хэрэгтэй,
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.253] 2017/3/17
Чоногүй болвол Монгол мал малчин 2 үгүй болно. Чоно бол байгалын цэвэрлэгч амьтан. Зүүн аймагт малын халдварт өвчин их гарч байгаа нь чоноо алж дуусч байгаатай холбоотой. Чоногүй газарын зээр өвчилнө тэгээд малд халдана. Дараань хүнд халдаж улс оронд аюул болно. Чоно малын дайсан биш. Монголчууд чонотой газар малаа өсгө чулуутай газар гэрээ барь гэж ярьдаг. Энийг л ойлгохгүй хэдэн чоноо хөөж алаад байдаг хүмүүс бидний жинхэнэ дайснууд шүү
29 | 1 Хариулах
Анчны удам [93.5.82.51] 2017/3/17
Зөв сэтгэлгээ байна. Ийм л байх хэрэгтэй, хшмүшст сургамжтай юм байна.
4 | 0 Хариулах
sanal [202.9.43.167] 2017/3/16
zob baina amjilt
1 | 0 Хариулах
Зочин [112.72.12.2] 2016/4/26
Энд хүмүүсийн сэтгэгдэл уншиж байхад нэг л зүйл ойлгоогүй санагдах юм.. Ан хийнэ гэдэг бол алахын нэр бишээ. Эр хүний чадал чансаа жудаг ер нь та хэн бэ гэсэн асуултанд өөрөө өөртөө хариулт авдаг юм.. дулаан машинд тухлаж суугаад дурантай буугаар сумны олноор амь хороох энэ бол жинхэнэ аллага.Монгол анчин хүний ёс зүй гэж бичигдээгүй зүйл бий . энэ мартагдсан.
8 | 0 Хариулах
Оел [43.228.129.19] 2017/3/18
Их зөв сэтгэгдэл бичсэн бн танд талархаж бна
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.166] 2016/4/25
Khurtsaa guai ene chono [хориотой үг] durtai humuusiin udam sudriig sudlaad uzdee. Ihenh ni hyatad tsusnii humuus baigaa shuu
0 | 1 Хариулах
Зочин [103.57.93.222] 2016/4/3
Хөдөөний хүний сэтгэлгээ хүртэл өөр юм. Өөрийгөө яая гэж байж хөрш хятадуудыг муулах дуртай. Хаа очиж хятад хүмүүс чинь биднээс илүүтэй амьдрах ухаанд суралцсан мундаг улс юм шүү. Бидний түүх бол дандаа алж хядсан, нураасан, дээрэмдэж тоносон ийм л түүх байдаг. Бусад улсын түүх бол дандаа бүтээсэн, бий болгосон, барьж байгуулсан түүх байдаг. Тэгээд, хөдөөнөө шигдчихээд яг 2000 жилийн өмнөх байдлаархи амьдралаа шүтээд хэвтээд байхад яаж ч хөгжих вэ дээ.
3 | 11 Хариулах
Зочин [122.201.28.8] 2016/4/4
Ter ueiin huchee iltgeh, gazar nutgaa teleh arga n ter l bsin bishuu. delhiin tuuhiig unshsan ch ter bugd tiim l bga, gants manai uwug deedes dain tulaan hiigeed bsiin bish, teged ch dain baildaanii hajuugaar paks-mongolika baiguulj chadsan yum shuu. Orchin ued dain baildaan helberee oorchilsnoos l bish orshidgooroo orshij l bnshde. Ner, zusee oorchilchuud bgagas bish. uursdiinhuu tuuhiig, uursdiinhuu uwug deedsiig ingej uguisgej bhasa icheech. Etssiin dundee sain etsgiin neriig myanga zarna gedeg shig l Mongol nertei holbootoi biet, biet bus soyoliig l zarj mungu olj bgashde...uwug deedsee haraahaas bish uldeesen yumiig n hamgaalj, hugjuuleed, hoich uedee owluuleh gesen setgel gargaj chadku bga bj.
7 | 0 Хариулах
Зочин [59.153.114.69] 2017/3/16
Chi hujaa l bnashd [хориотой үг] min chi uhnee za hujaagiin tawisan tochgo min
0 | 1 Хариулах
Зочин [202.9.41.122] 2017/3/17
yavj uh
0 | 0 Хариулах
Содоо [66.181.177.228] 2017/3/17
Хүн хүний амьдрах арга барил өөр л дээ. Хятад хүн нэг газраа суурин амьдарна, тэгээд хот суурин, газар тариалан эрхлэнэ, үйлдвэр урлал хийнэ. Нүүдэлчин хүн өөрийн хувь заяатайгаа эвлэрээд байгалиа шүтээд амьдарна. Монгол нүүдэлчдийн хувьд энэ амьдралаа эрхэмд үзнэ. Таны хувьд бол суурин амьдралыг илүүд үзэж байгаа бол хятадыг дээдэлж амьдар. Тухайн үед бусдыг алсан нь тухайн үеийн асуудал. Бид энэ түүхээрээ бахархдаг, бахархах ч болно.
5 | 0 Хариулах
Зочин [202.70.46.212] 2017/3/17
Chi bitii tenegt
0 | 0 Хариулах
Зочин [43.228.129.19] 2017/3/18
Зөв,урд хойд хөршөө муулах нь зохисгүй асуудал шүү
0 | 2 Хариулах
Зочин [68.100.62.209] 2017/3/18
Estoi xutsaj baix shiv dee!!!!
0 | 0 Хариулах
chi hujaa bna [122.201.31.59] 2017/3/19
chi jinhene hujaa bna daa
0 | 0 Хариулах
Муу эрлийз [хориотой үг] [66.181.181.39] 2018/1/28
Чам шиг эрлийзийг энд монголчууд тоохгүй урд хятадууд чинь тоохгүй шдээ. Хоёрын хооронд хүн л гэсэн үг чи бол
0 | 0 Хариулах
хотын хүн [103.57.93.222] 2016/4/3
Энэ хөдөөний халтар өвгөн юу яриад байна аа. Орчин цагт амьтан алж хороох нь ёс зүйгүй юм. Хүнсний хэрэглээнд хонь мал хүрэлцээтэй байхад уул хадаар явж амьтны амь таслана гэдэг муу. Хөдөөд биш хотод амьдрал бий шүү, өвөө. Орчин үеийн хүн өдөр бүр усанд орохгүй бол амьтан мал биш энэ чинь хэцүү ш дээ. Хүн болж төрчихөөд цивилизаци дагаад амьдрахын оронд хүй нэгдлээрээ амьдрах замыг эрхэм болгодог, мөн хэцүү еэ. Мэдээж, хөдөө сайхан. Би ч хөдөө гадаа зугаалах дуртай, харин тэнд тогтмол амьдрах гэдэг бол гамшиг биздээ, энэ чинь.
2 | 13 Хариулах
mal ve chi [222.171.7.76] 2016/4/4
chi bitgii huts [хориотой үг] mine yu ch medehgui baij tsemtsiih durtai ys yman deer ene ovgonoos haltaij bgadaa chi
3 | 3 Хариулах
Зочин [59.153.114.69] 2017/3/16
[хориотой үг] min zail
0 | 2 Хариулах
Содоо [66.181.177.228] 2017/3/17
Энэ ч нээх халтар нөхөр биш байна лээ. Ганган, мөнгөтэй эр байсан. Гэхдээ хүний амьдарч байгаа газрыг муулах нь уул нь жаахан тиймхэн байна. Би хотынх, гэхдээ энэ гөрөөчин эр бидний нутгыг муулах нь онцгүй байна.
0 | 0 Хариулах
Зочин [122.150.166.110] 2017/3/17
Чи юм үзэж нүд тайлаагүй хүүхэд байна. Философи сайн судал, хотын амьдралыг хөдөөгийнхөөс дээгүүрт тавьж байвал дахиад сайн эргэцүүлж тунгаа. Хэт их материаллаг болчихсон! Нийгмийн шаардлагаар л хотод амьдарч байгаа хүн олон шүү!
2 | 0 Хариулах
chi hudlaa gar [122.201.31.59] 2017/3/19
jinhene tawichihsan gar bna daa chi chamaig daguulaad hurts guaind ochihiimsan hudlaa bolowson shaaj hudlaa ineej unertei us unwetuulsen [хориотой үг] min
0 | 0 Хариулах
, zochin [213.162.68.66] 2016/3/18
Ene hun uneheer unen helj bn aa anchin hun yagl iim duremtei juramtai,gorimtoi baidag yum,
2 | 0 Хариулах
bataa [59.153.114.82] 2016/3/17
er ni ablax amitanaa sudalj chadaagvi xvnd amitan agnaxad ix l xetsvv dee
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.98] 2016/3/16
Хятадад чоно байлгүй яадын. Хөх нуурт хулан зээрээс авахуулаад зөндөө.Бусад нутгийнх нь харин дууссан байх.
0 | 0 Хариулах
Зочин [193.87.112.90] 2016/3/16
Дээр үед хурдан машин, хурц дурантай буу гараагүй бх үеийн л үг ш дээ. Тэр үед чоныг аргаар, тэсвэр тэвчээрийнхээ ачаар агнадаг бсан юм чинь хийморьтойд л тооцогддог бсан юм. Одоо бол тэр үе шиг агнаж бна уу? Эцдэггүй техникээр хөөсөөр бгаад алж бгаа биз дээ. Тэгээд л нэг их буруугаа хятад руу чихэх гэх юм. Бид нарын үнэн нүүр царай л энэ ш дээ. Шунал нь барагддаггүй, амиа бодсон, араа боддоггүй
2 | 0 Хариулах
Зочин [49.0.156.230] 2016/3/17
chono agnahaar hiimori sergene gej yu baih ve dee. Uul had, agaart garval hiimori sergedeg gedegtei l adil zuil. heterhii tuilshiraad tangad nom shig bolgochih yum. Chiigtei baishind suudag humuus huduu garch nar salhind yavahiig l devreeseer baigaad odoo chono guai ni ch haragdahaa bolij. Harsan hun ni ter jiltei hiimoritoi ch geh shig.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.228] 2017/3/17
Үгүй мөн лут эр юмаа чи. Базарваань чи энэ их агуу мэдлэгээ хаанаас олж авсан юм? Хятад руу буруугаа чихвэл амар ш дээ. Чи одоо тэсвэр тэвчээрээ гаргаад үнэг ч болтугай агнаач... ха ха
0 | 0 Хариулах
зочин [59.153.113.14] 2016/3/16
Овоо аятайхан зөв ярьж байгаа л хадуураад явчих...хятадуудаас гэхлээр л гаднаас буруугаа хайгаад шуураад явчидаг муухай зантай.Хятад чоногүй газар. Эртнээс манайхан чонын авд гарч хийморио сэргээж дайн байлдааны бэлтгэлээ хийж ирсэн түүх уламжлалтай. Өнөө үед хурдан буу,хүчит техникээр хавсайдан хядаж ирлээ..
4 | 0 Хариулах
Зочин [202.179.10.94] 2016/3/16
хятад чоногүй ха ха сайхан шах юмаа
1 | 0 Хариулах
Зочин [150.129.140.85] 2016/3/16
Хятад чоногүй ээ ?? Хахаха
1 | 0 Хариулах
haha [222.171.7.76] 2016/4/4
ystoi tsom shaalaadaa ym meddeg boloh gj ih hicheeh ymaaa ovormongolin nutag baitugai dongbei hunan dch gsn chono ihtei bdim shuu bitii tegej shaaj baildaa ichidgui ymuu ner us tsarai ni garahgui bolhoor shaaj aldhimaa xaxa
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.115] 2017/3/17
гүээ хятадад Монгол чоно байхгүй гэж хэлэх гэсэн юм бишүү...ккк
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.106] 2016/3/16
Таны хүлэмжинд ойр зуурын юу илүү их хэрэгтэй байна?
0 | 0 Хариулах
Zochin [59.153.113.101] 2016/3/16
Hyatad ulsad ugaasaa chono baihgui. Ene ugiig Hurts guia anduuraad helchihlee.Hyatadiin uvur-mongolchuud anh gargasan yum.Daraa ni Mongol erchuud uursdiiguu ongiroogood Choniig maani yostoi hyadsaar l baina shuu dee. Ih hurliin gishuun hun olon chono alsan hund mungu, guril budaa taraaj baidag bolson. Delhiid baihgui amitan usrgah yargalaliig unuudriin ardchilsan mongol nugel huraan uildseer l baigaa.
0 | 0 Хариулах
Зочин [202.5.196.170] 2016/3/16
Ovoo tahij, chono agnasaar hiimori sergedeg gej ugiin buruu zuil gedgiig medeed baisiimaa. Ernu johon uuriin bodoltoi l bh heregtei.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.179] 2016/3/16
chono agnahaar hiimori sergedeg gj, novshiin hujaanud l iim omhii ug gargana, mongol ulamjlal bish...
0 | 0 Хариулах
ц.о [112.72.11.105] 2016/3/16
Хурцаа ахдаа амжилт хүсье
1 | 0 Хариулах
Сумъяа [103.229.123.97] 2016/3/16
Анчин хүн байгалын тэнцвэрийг зохицуулагч нь байж гэмээнэ буян үйлдсэнд орно. Залуу тэхүүдээ эврээрээ ааглаад байгаа хөгшин сэрхийг буудаад унагаах хэрэгтэй. Тэгж гэмээ нь сүрэг чанаржиж, угсаа сайжирна. Зээрийг хязгаарлаж байхгүй бол бэлчээр сүйтгэнэ. Буруу юм алга. Харснаа авах гээд нүдээ улцайлгаад хаазлаад дайраад байвал алуурчин болно. Одоо хаа ч тэр, хангайд ч хотод ч шуналын сэтгэхүй ноёлж байна даа.
6 | 1 Хариулах
Байгаль судлаач [202.9.40.28] 2016/3/16
1 сая зээр бэлчээр сүйтгэхүү? 50 сая мал бэлчээр илүү сүйтгэхүү гэдгийг бас л бодох...
1 | 0 Хариулах
Зочин [203.194.114.141] 2016/3/16
Зээр их хорон өвсийг үндэсээр зулгааж иддэг л гэдгийн байналээшд
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.85] 2016/3/16
Зээр гэлтгүй ямаа ч тэр , ямаан овгийн амьтад үндсээр нь иддэг
0 | 0 Хариулах
Zochin [112.72.11.113] 2016/3/16
Ene huniig mednee unen l yum yarisan bna.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.204] 2016/3/15
Ер нь бол ан агнах ямар ч тохиолдолд муу л байх тэр ан өөрөө л агнуулахыг хүсээгүй бол хэзээ ч сайн зүйл биш
0 | 2 Хариулах
Hohoho [150.129.142.28] 2016/3/16
An uuruuguu agnuulahiig husne genee. Hurna biz. An amitadiun tensel gej bdag yum!!!!
2 | 0 Хариулах
Naranbat [202.9.41.199] 2016/3/15
Humuus hiimorio sergeenee geed ih daldagnah yum... ter ch uul, ene ch am'tan... shashin, shashin bish bolj, zan uildel boljdee! Hun, huneeree baihad, ter hun tsaanaasaa saihan haragddag... Tany yariltsalga mash ih taalagdlaa!
1 | 0 Хариулах
Зочин [118.209.27.152] 2014/3/19
Uneheer Saihan uneniig helsen yariltslaga baina. Uneniig helhed Baigali delhiigee hairla hamgaal gej urialj baigaa huniig eyereg talaas ni harj bas tuund bayarlaj talarhaj bid yavah heregtei. Dandaa muu muuhai surug taliig n harah geed baigaa humuus Bol minii huvid uurtuu buren hair enerel tutagdaj yavdag huniig helnee.:) tiim bolhoor ug helheesee umnu bid bugd bodoj Heleh heregtei. Olon jil um uzsen nastai huniig shuumjilj baigaa humuust nudee nee. Saihan setgel l bidniig Bayar Baysgalan duuren baihad tus nemer Boldog. Sain talaas ni harj chadaj bgaa sain eyereg setgeltei humuust handaj Bayarlalaa gej helmeer baina.:)
4 | 0 Хариулах
Зочин [203.194.115.101] 2014/3/16
чоно дайсандаа алагдаж хийморьтой хүндээ үзэгдээд өнгөрдөг юм шүү дэ
0 | 1 Хариулах
Зочин [49.0.156.230] 2016/3/17
teheer mun ih uhaantai amitan baih nee.
0 | 0 Хариулах
bat [103.26.194.6] 2014/3/15
ah ch saihan yarinaldaa. Gantsaaraa l ariun yavdaltan yum shig l. kk
0 | 4 Хариулах
Зочин [118.209.27.152] 2014/3/19
Saihan setgel ruu ni harj sur. muu talaas umiig harah Bol uuriin chin yamriig haruulah tul sain Saihan baij sur! Muu Hun bish Bol umiig sainaar l Huleej avdag um.:)
3 | 0 Хариулах
Зочин [103.57.93.180] 2016/3/16
Khunii sainiig kharj sur khun nertei adguus mini.
0 | 0 Хариулах
bolor [103.26.194.16] 2014/3/15
Ih goe yariltslaga bna olon hymyysd unshuulah yumsan
6 | 0 Хариулах
Зочин [202.131.49.181] 2014/3/14
Ер нь Манж нарын бодлогоор нэвтрүүлсэн олон ёсыг бид өөрийн уламжлал гэж итгэчихсэн юм шиг байгаам даа.
26 | 1 Хариулах
Энэбиш [203.91.119.154] 2016/3/16
Харин тийм ээ хэлээд юу гэхэв. Юм гэдэг сонин шүү Төөрөгдөлүүдээ арилгах юмсан
2 | 0 Хариулах