ОХУ-ын Эрхүү мужийн төлөөлөгчийн газар, “Бизнес контакт” компани, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран энэ сарын 11-13-нд олон улсын “Ворота в Азию 2014” 23 дахь удаагийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм байна.
Энэхүү арга хэмжээний үеэр гуравдугаар сарын 12-ны 10.00-13.00 цагт Монгол-Оросын бизнес форум МҮХАҮТ-ийн 507 тоотод болох бөгөөд уг форумд Москва, Кранснодар, Ростов на Дону, Кемериво, Иркутск, Екатеринбург, Ангарск, Улан-Үдэ, Беларусь зэрэг хотуудын хөдөө аж ахуй, хүнс, барилга, хүнд хөнгөн үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын компаниуд оролцох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!