Малайзын агаарын тээврийн компаний Куала Лумпур - Бээжин чиглэлийн 239 хүнтэй Боинг 777-200 онгоц холбоо тасарч алга болсон тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.
Онгоцонд 13 орны 227 зорчигч явж байгаа бөгөөд Хятад болон Тайваны 154, Малайзын 38, Индонезийн 12, Австралийн 7, АНУ-ын 4, Шинэ Зеландын 2, Украйны 2, Канадын 2, ОХУ, Итали, Нидерланд, Австрийн тус бүр 1 хүн аялаж байжээ. Эдгээрийн 2 нь нярай хүүхэд байсан байна.
Эдгээр зорчигчдоос гадна онгоцны багийн 12 хүн байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!