Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээний банцүкэ өчигдөр гарлаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын Хацү башёд дээд зиндаанд 28 дахь түрүүгээ авсан 69 дэх ёкозуна Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг манлайлахаар болжээ.
Харин нэгдүгээр сарын тэмцээнийг өнжсөн 70 дахь жигүүрийн сүмочдоо тэргүүлэн барилдана.
Түүнчлэн Хацү башёд их аварга Хакүхотой эцсийн мөч хүртэл эзэн хааны цомын төлөө өрсөлдсөн “Изүцү” дэвжээний тэргүүн бөх озэки Какирюү М.Ананд зүүн жигүүрийг тэргүүлэн барилдахаар болжээ. Түүний хувьд гуравдугаар сарын тэмцээнд Монголын дөрөв дэх ёкозүнагийн төлөөх дайралтаа хийнэ.
Японы сүмогийн холбоо М.Анандыг Осакагийн тэмцээнд 14 ба түүнээс дээш давсан тохиолдолд аварга цол олгоно хэмээн мэдэгдээд байгаа.
Учир нь Японы сүмогийн холбоо М.Анандыг Осакагийн тэмцээнд 14 ба түүнээс дээш давсан тохиолдолд аварга цол олгоно хэмээн мэдэгдээд байгаа юм.
Дээд зиндааны Монголын бусад бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил анх удаа маэгаширагийн баруун жигүүрийг тэргүүлэн барилдах бол дээд зиндааны хамгийн ахмад сүмоч, Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням барууны наймаас, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ барууны 10-аас, Азүмарюү С.Тодбилэг 14-өөс, Такаиоива А.Баасандорж барууны 15-аас, Кагамио Б.Нанжид зүүний 16-гаас тус тус хүч үзэхээр болжээ.
Эднээс их аварга Харүмафүжигийи дэвжээний дүү Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ дээд зиндаанд анх удаа зодоглоно. Өдгөө 22 настай Тэрүнофүжи 191 см, 161 кг жинтэй ояката нарт Монголын дараагийн ёкозүна хэмээн үнэлэгддэг. Түүний хувьд макүүчид барилдах Монголын 20, гадаадын 42 дахь сүмоч болж байгаа юм.
Г.Ган-Эрдэнэ 2011 оны долдугаар сарын тэмцээнээс мэргэжлийн сүмогийн анхны шалгалтаа өгсөн бөшөд нийт 18 тэмцээн зарцуулж байж дээд зиндаанд дэвшжээ. Одоогоор мэргэжлийн сүмод 136 барилдаан хийснээс 96 ялж, 40 удаа унасан үзүүлэлттэй.
Түүнтэй хамт жюүрёо зиндаанаас Азүмарюү С.Тодбилэг дээд зиндаанд эргэн ирсэн юм. Харин нэгдүгээр сарын тэмцээнд дээд зиндаанд тааруухан барилдаж, тавин хувиа хийж чадаагүй Шёотэнро, Кёкүшюүхо, Токитэнкү нар жюүрёо зиндаа руу унажээ.
Жюүрёо зиндаанд манай бөхчүүдээс Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зүүн жигүүрийн нэпэс, Токитэнкү А.Хүчитбаатар зүүний гурваас, экс комүсүби Асасэкирюү Б.Дашням барууны гурваас, Шёотэнро Д.Нямсүрэн зүүний дөрвөөс, Араваши Э.Дөлгөөн зүүний наймаас, Сэйро А.Өнөболд зүүний арваас тус тус боссон байна.
Сонирхуулахад, мэргэжлийн сүмод Монголын 27 сүмоч барилдаж байгаа бөгөөд үүнээс макүүчид ес, жюүрёод зургаа, макүшитад долоо, сандамэ зиндаанд дөрвөн бөх Осакагийн тэмцээнд зодоглох юм.
2014 оны гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башё ирэх сарын 9-23-нд Осака хотын “Prefec-tural Gymnasium” ордонд болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!