Өвлийн олимпийн бас нэгэн шуугиан тариад буй спортын төрөл бол яах аргагүй эмэгтэйчүүдийн уран гулгалтын чөлөөт үзүүлбэр болж байна. Энэ спортыг сонирхогчдын үзэх дуртай гол тамирчин бол яах аргагүй өнгөрсөн өвлийн олимпийн алтан медальт Ким Юна.
Харин түүнээс илүү оноо авч алтан медалийн эзэн болсон ОХУ-ын 17 настай уран гулгагч Аделина Сотниковагийн гайхалтай үзүүлбэрт спорт сонирхогчид олон янзын дүгнэлт хийж байна.
Нэг талаас "нутаг дээр нь болж байгаа олимпод санаатай орос хүнийг түрүүлүүлсэн" гэсэн сөрөг шүүмжлэл байгаа. Харин энэхүү шүүмжлэлийг няцааж Ким Юна чухам юугаараа дутуу байсныг "Нью-Йорк таймс" дараах байдлаар гаргажээ.
Хоёр тамирчинд өгсөн үнэлгээг шинжлэх ухаанч байдлаар харвал:
1. Давхар үсрэлттэй эргэлт
Сотникова хамгийн хэцүү давхар үсрэлт буюу аксел хийхээр сонгосон нь хамгийн өндөр оноо авахад хүргэжээ. Тэрбээр энэхүү үсрэлтийг хийхдээ урсгалаа цэвэр хийж, зайгаа зөв мэдэрч өндөрт үсэрч чадсан нь үзүүлбэрийн хоёрдугаарт хагаст хийсэн нь түүний онооны 10 хувьд нөлөөлжээ.
ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ҮЗНЭ ҮҮ.
Харин Ким Юнагийн сонгосон давхар үсрэлт хялбар хийх боломжтой дасгал аж. Түүний үсрэлтийн эхний хэсэг их энгийн болж мөн төгсгөлөө хурд багатай төгсгөжээ. Тиймээс тэрбээр бага оноо авахад хүрчээ.
ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ҮЗНЭ ҮҮ.
2. Фүтворк ба Налуу эргэлт
Мөн дараагийн чухал элементүүд дээр Сотникова хамгийн хэцүү дөрөвдүгээр түвшний эргэлтийг сонгосон байна. Харин Ким гуравдугаар түвшний хэмжээнд хийжээ. Доорх үзүүлбэртэй нийлээд Ким хоёр гол элементэд өөрийн үнэлгээгээ хангалттай түвшинд авч чадсангүй.
ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ҮЗНЭ ҮҮ.
Налуу эргэлтийг хийхдээ хурд, эрчмийг хадгалахын сацуу Сотникова өөрийн байрлалаа маш хялбар сольж, цэвэр гүйцэтгэсэн нь түүний чансааг шууд нэмэхэд нөлөөлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!