"Гал үндэстэн" холбоо, Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо, Хөх монгол төрийн бус байгууллага зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд өнөөдөр Төрийн ордон болон Францын Элчин сайдын яамны гадаа жагсаал зохион байгууллаа.
Тэд уран олборлодог Францын Арева компанийн Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргатай уулзах байсан юм.
Гэвч уулзалт жагсаалын улмаас хойшилжээ.
Тэд дургүйцлээ илэрхийлж Монголчууд алтаа цөлмүүлж, Утаанд угаартаж, УРАНД хордож дууслаа хэмээн бичсэн самбарууд барьсан байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!