Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөлд болох "Мөсний баяр"-ыг цуцаллаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хөвсгөл аймгийн Засаг дарга энэ сарын 4-нд А/36 тоот захирамж гаргаж, тус аймагт болох байсан "Мөсний баяр"-ын арга хэмжээг цуцалжээ. 

Учир нь баяр зохион байгуулах комисс өнгөрсөн сарын 21-ний өдөр баяр болох газрын ойр орчим, тээврийн хэрэгслүүд зорчих мөсөн замын таван цэгт хэмжилт хийхэд, мөс 57-74 см-ийн зузаантай байсан аж. Энэ нь өмнөх жилийн мөсний зузаанаас даруй 30-40 см  нимгэн бөгөөд няцралт, цууралт ч их байсан байна. 

Иймд энэ сарын сүүлчээр болох байсан 15 дахь удаагийн "Мөсний баяр"-ыг ийнхүү цуцаллаа.