Дэлхийн хамгийн өндөр настай шувууны нэг Цэцэн нэртэй альбатрос өнгөрсөн долоо хоногт өндөглөжээ. Цэцэн энэ жил 63 хүрч буй.
Устаж үгүй болж буй шувуудын нэг альбатрос ийн өндөглөсөн нь шувуу судлаачдын хувьд тун сайн мэдээ аж. Альбатрос Цэцэн өмнө нь 35 өндөг гаргасан ч өсч үржсэн нь цөөн.
Далайн ус хуванцар хог хаягдлаар бохирдсны улмаас жилд хэдэн мянган шувуу үхэж үрэгддэг гэнэ.
Энэ нь далайн ус хуванцар хог хаягдлаар бохирдож буйтай холбоотой бөгөөд энэ шалтгааны улмаас жилд хэдэн мянган шувуу үхэж үрэгддэг гэнэ.
Шувууны насыг сарвуун дахь цагирагаар нь тодорхойлж болно. Америкийн шувуу судлаачид Цэцэнг анх 1956 онд барьж тусгай таних тэмдэг бүхий бөгж зүүж, нэр өгчээ.
Тэр үед таван настай байсан хэмээн тооцдог бөгөөд үүнээс хойш Цэцэнгийн бөгж таван ч удаа солигдож тэр хэрээр түүний тухай мэдээлэл баяжиж ирсэн аж.
Өөрөөр хэлбэл, шувуу судлаачдын зүүсэн бөгжинд альбатросын тухай бүхий л мэдээллийг багтаасан байдаг бөгөөд үүнийг дэлхийн аль ч улсын судлаач тусгай багажаар тайлж унших боломжтой.
Энэ мэдээллээр Хавайн арлаас 2100 км-т аж төрдөг Цэцэн Америк болон Канадын эрдэмтдийн судалгаанд хамрагдаж бөгжлөгдсөн жигүүртнүүдээс хамгийн өндөр настай нь болж буй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!