Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд 11 хорооны цогцолбор барилгыг сэргээгдэх эрчим хүчээр хангахад 1 тэрбум төгрөгийг зарцуулахаар болжээ.
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хороодын байрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулах тухай” А/81 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих хороодын байрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлын жагсаалтыг гаргаж баталлаа.
Сэргээгдэх эрчим хүчээр хангагдах 11 хорооны жагсаалт
| № | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг /сая төгрөг/ |
|---|---|---|---|
| 1 | Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны цогцолбор барилга | 2014 | 91,0 |
| 2 | Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны цогцолбор барилга | 2014 | 91,0 |
| 3 | Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны цогцолбор барилга | 2014 | 91,0 |
| 4 | Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны цогцолбор барилга | 2014 | 91,0 |
| 5 | Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны цогцолбор барилга | 2014 | 91,0 |
| 6 | Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны цогцолбор барилга | 2014 | 91,0 |
| 7 | Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны цогцолбор барилга | 2014 | 91,0 |
| 8 | Баянгол дүүргийн 22 дугаар хорооны цогцолбор барилга | 2014 | 91,0 |
| 9 | Баянгол дүүргийн 23 дугаар хорооны цогцолбор барилга | 2014 | 91,0 |
| 10 | Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны цогцолбор барилга | 2014 | 91,0 |
| 11 | Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны цогцолбор барилга | 2014 | 90,0 |
| ДҮН | 1000,0 |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!