Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн од Нана Монгол мазаалайн төлөө дуу хоолойгоо хүргэнэ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар домогт дуучин Нана Монголд ирэхээр болсон.

Тэрбээр ирэх гуравдугаар сарын 1-нд “Remember the Time” тоглолтоо “UB Palace”-ийн концертын их танхимд хийх бөгөөд тоглолтыг зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Хуралд Монгол-Австрийн Залуучуудын Холбооны  Монгол талын тэргүүн Э.Бат-Эрдэнэ, хөгжмийн зохиолч Долгион зэрэг хүмүүс оролцсон.

Тэд  хэлэхдээ “Дуучин Нана Монголд хийх тоглолтынхоо хүрээнд дэлхийд ховордсон Мазаалай баавгайн төлөө дуу хоолойгоо хүргэж, дэлхий нийтийн анхаарлыг хандуулах болно” гэсэн юм.

Дуучин Нана

Нанагийн хувьд Германы хөнгөн хөгжмийн урсгалыг дэлхийд таниулсан домогт дуучин, шилдэг продюсер төдийгүй нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэдэг хүмүүнлэгийн элч юм. 

Түүний Монгол дахь тоглолтыг Монгол-Австрийн Залуучуудын Холбооны дэргэдэх “Эко клуб”-ынхан “Мазаалайтай алхаж байна...” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа гэдгээрэ онцлогтой. 

Тус клубынхан цаашид дэлхийн улс төр, нийгэм, соёл урлаг, спортын олон оддыг мазаалайтай хамт алхуулах болно гэдгээ ч энэ удаагийн хурлын үеэр мэдээллээд амжсан.

Дашрамд дурдахад, Говийн баавгай Мазаалай нь Монголын төдийгүй дэлхийн улаан номонд орсон нэн ховор амьтан. Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны эх сурвалжийн мэдээлж буйгаар 2013 оны байдлаар манай улсад 26 ширхэг мазаалай бий гэж тоологдсон байна.